Осолдсон гуравдахь уурхайчны цогцсыг 12.55 цагт гаргалаа

2019-03-06 13:501min0
1111

“Эко-Алтан Заамар” компанийн Төв аймгийн Заамар суман дахь ил уурхайн нурангид дарагдсан гурав дахь уурхайчны цогцсыг аврагчид  өнөөдөр (2019.03.05) 12.55 цагт гаргаж авлаа. Аврах ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг уурхайчны цогцосыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг уурхайчин цогцсыг гаргаад байсан юм.

Ослын газарт … аврагчид, МХЕГ болон бусад байгууллыг 242 хүн, 38 техниктэйгээр аврах ажиллагаа зохион байгуулж байна. Одоо сураггүй болсон нэг уурхайчин, хоёр техникийг гаргах ажил үлдээд байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй