Өчигдөр (2019.03.05) УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой мэдээллийн анхаарал татаж буй мессежүүд…
-49 хувийн худалдан авалттай холбоотой нийт мэдээллийн 60-70 хувь нь ил боллоо. Бүх мэдээлэл ил болох ёстой.
-УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүд АТГ-ын даргыг солих ёстой гэж ярих боллоо. Гэтэл энэ хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ.
-ЖДҮХС-гийн асуудлаар дахин 5 гишүүний эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барих гэж байгаа. Нийт 23 гишүүн зээл авсан. Тэд хулгай хийсэн нь үнэн.
-Жаст группийн захирал Ш.Батхүү төрийн мэдлийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсныг тогтоосон. Одоо тус банкийг Өмнөд Африк биш БНХАУ эзэмшиж байгаа бөгөөд 126 сая америк долларын зээлийнхээ оронд 20 хувийг нь эзэмших хүсэлтэй байна гэсэн түгшүүртэй мэдээлэл байна.
-461 дүгээр ангид нас барсан Г.Бямбаа шүүгчийн ажилласан жилүүдийг хүүгийнх нь түүхтэй харьцуулж харлаа. Хүү нь 2000-2005 онд “Эрдэнэт”-ийн хуулийн зөвлөх байгаад 2014 оныг хүртэл Асгатын буюу Монросцветметийн хуулийн зөвлөхөөр ажилласан.
Амиа хорлосон ч бай, өрөөл хөнөөсөн ч бай Хууль зүйн сайд Ц.Нямдорж хариуцлага хүлээх ёстой. Эмнэлэгт амиа алдвал эмч хариуцлагыг нь үүрдэг биз дээ. Тэр хүн цаг бусаар нас барсан нь аймшигтай гэж мэдээллээ.
6 comments
saihan DULZEN shuu shiren nuurelchiheed….
Үхсэн нь хүүльч, хорисон нь хуулийнхан, хамгаалсан нь хуулийнхан, харгалзагч нь хуулийнхан! ЭНЭ ХУУЛЬЧ НАР ЕР НЬ ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА …?
ene muu hogiin yariatai teneg hyylich sanaatai modon tarhitai hemjegdehyyn?….
ИРГЭД хуулийнхан шударга ёс тогтооход том саад болж байгааг мэдрээд байхад УИХ ын 76 дотор үүнийг мэдэхгүй хүн байж л байх юм
5
erguu.mal.chamd.mongolyn.ard.tumnii.erh.ashig.hamaagui.yu dahij.iim.malyg.bitgi.songooroi.chini.nuur.tsaraig.medsenees.hoish.hen.ch.chamaig.toohguie