Нийслэлийн бүс орчимд малын хулгайн хэрэг гарсаар байна. Дөнгөж сая СХД-ийн 32 дугаар хороо 22-ын товчооны орчимд бэлчээрт явсан үхрийг буудан алж, улмаар машинд нууж ачиж, хот руу оруулж ирэхийг завдсан байна. Гэмт этгээдүүдийг замын цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ.