Урлаг, Спорт

Энэ сард үндэсний бөхийн дөрвөн барилдаантай

Монгол бөхийн өргөөнд энэ сард үндэсний бөхийн дөрвөн барилдаан болох нь. Эхэнд нь, Казах түмний уламжлалт Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 16-нд болно. Үүний араас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 17-нд болох юм байна.

Мөн бөхийн “Увс нуур” галаас санаачилан зорион байгуулдаг Увс аймгийн улсын цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан болох бөгөөд энэ удаад Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын начин Баяндайн Эрдэнэбилэгийн нэрэмжит 256 бөхийн барилдаан энэ сарын 23-нд болно. Энэ барилдааны маргааш нь сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжилт барилдаан болох аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close