Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өнөөдөр баривчлагдсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ? – updown.mn

Өнөөдөр баривчлагдсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

Түүнийг улс төр, бизнесийн хүрээнийхэн “сахал” Эрдэнэбилэг гэдэг. УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн ч гэнэ. 1990-ээд оноос Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажиллаж, жолоочийг нь хийж байсан гэсэн мэдээ бий.

Энэ үедээ Х.Баттулгыг гадагш яваад ирэх хугацаанд Х.Баттулгын мэдлийн ХХБ-ны 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудлыг эзэлсэн гэсэн яриа ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хууль бус асуудал сөхөгдөх үеэр дэлгэгдсэн.

Мөн Д.Эрдэнэбилэг гэгч нь өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн амин чухал нөлөө бүхий томоохон салбаруудад нөлөөгөө тогтоосон. 2014 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газраар гаргуулсан.

Эрдэнэтийн хэрэг дээр голлон оролцож байгаа Монголын зэс корпарацийн захирал Пүрэвтүвшин нь сахал Эрдэнэбилэгийн хүү гэж УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан хэлж байсан удаатай.

“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн, Ростех компанийн эзэмшиж байсан 49 хувийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр нууцаар зарсан асуудал энэ сонгуулийн ялалтыг МАН руу эргүүлж байсан.

Дуулианыг шалгахаар шинэ УИХ Ажлын хэсэг томилсон ба энэ багт Монголбанк, Татварын ерөнхий газар, Хууль зүйн яам, Сангийн яамны төлөөлөл багтаж, мэргэшсэн дэд ажлын хэсгүүд ажилласан байсан юм.

Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг сонгуулийн санал хураалтын өдрөөс өмнө зарсан асуудлыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар олноос нууцлахаар шийдсэн байдаг. Гэвч тухайн өдөр Оросын “Интерфакс” мэдээллийн агентлаг энэ талаар мэдээлж, монголын улс төрийн намууд мэдэгдэл хийснээр үйл явдал олны анхаарлын төвд орж ирсэн юм.

УИХ-ын Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал Үндсэн хууль болон Олон улсын гэрээний тухай хуулийн УИХ Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийн хэмжээнд хадгалаж, шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Засгийн газар Олон улсын гэрээг цуцлах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ  гэсэн заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн УИХ бүх ард түмнийг төлөөлөн өмчлөгч нь байна гэсэн заалтыг зөрчсөн.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт Төрийн өмчийн компанийн тухайд өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байж болно гэсэн заалтыг үндэслэн дээр дурдсан үйлдвэрүүдийн хувьцааны 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төрийн өмчлөгчийн хувьд УИХ шийдвэрлэхээр байсныг зөрчин Засгийн газар шийдвэрлэсэн гэж үзсэн байна.

Мөн Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт хэлэлцэн тохирох талууд хэлэлцээрийн 17 дугаар зүйлд заасны дагуу аль нэг тал нь өөрийн хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцснөөр бусад хуулийн этгээдэд худалдах болно.

Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч тал нь нөгөө талдаа давуу эрхтэй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд зөвшилцөл явагдах ёстой байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын “Ростех” улсын үйлдвэрийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцсэн нь УИХ-аар соёрхон баталсан Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн.

Эдгээр заалтыг зөрчиж Засгийн газрын 330 тогтоол гарч, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь “Монголын зэс” корпораци руу шилжсэн байна. Түүнчлэн Засгийн газар Засгийн газрын 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй бөгөөд энэ нь Засгийн газар хуралдааны дэг, бусад эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзлээ. Тиймээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хөндсөн ч амжилт олоогүй байсан юм.

 

4 thoughts on “Өнөөдөр баривчлагдсан ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ?

  1. Zochin 2019-03-05 12:39 at 12:39

    Ene hun bish shuude.ene zugeer auditor

    Хариулах
  2. zochin 2019-03-05 13:05 at 13:05

    nileen zewuun hulgaichiig ni barijdee nileen ih ym garndaa.

    Хариулах
  3. Ч.Туяа\Хэнтий, БОТББ\ 2019-03-05 13:55 at 13:55

    Манай нэг эрх мэдэлд хүрмэгц өш хонзонгоо авдаг жишиг бас л давхар дагалдаж л яваа юм байна. Женкогийн жолоочоос нилээн өндөрт хүрсэн гар байнадаа

    Хариулах
  4. Х 2019-03-05 14:21 at 14:21

    Шал өөр хүний зураг тавиад байхийн мэдээгээ сайн нягтлаачээ

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн