Украин улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон нь тус улс цаашид авлигатай тэмцэх, ОУВС-аас тусламж авч чадах эсэх нь эргэлзээтэй болжээ.
Транспаренси Интернешнл-Украин дахь төлөөлөгчөөс Лхагва гарагт (2019.02.27) дээрх шийдвэрийн үр дүнд багадаа 50 авлигын хэрэг хаагдахаар байгааг дурдсан байна.
Уг хуулийг ОУВС-гаас зээл авах нөхцөлийн дагуу 2015 онд баталж, тухайн ондоо 17.5 тэрбум ам.долларыг Украин улсын реформыг дэмжихээр олгож байжээ.
Харин ерөнхийлөгч Петро Порошенко авлигын эсрэг шинэ хуулийн төсөлд ажиллах албаны хүмүүст заавар, зөвлөгөө өгөх, парламентаар яаралтай батлуулах тал дээр анхаарахаа илэрхийлсэн байна. Энэхүү үйл явцтай зэрэгцэн зуу зуун тэмцэгчид тус улсын прокурорын ерөнхий газрын үүдэнд авлигыг эсэргүүцэн жагсчээ.
1 comment
Украйн порошенкогоосоо үүрд салах хэрэгтэй тэд баруунтай биш ОХУ-тай харилцвал илүү дээрдээ