10:00 цагт: “Төрийн мэдээллийн хүртээмж” олон талын оролцоот зөвлөлдөх уулзалт 3 сарын 4-5 нд Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” (6 давхарт) танхимд болно. Тогтвортой хөгжлийн зорилго, тэр дундаа ТХЗ-16.10.2 дэд зорилт буюу олон нийтийн мэдээлэл авах эрх, түүний хэрэгжилтийг төрийн байгууллагууд хэрхэн хангаж буй талаарх мэдээлэл болон, 2019 оны 7 дугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад танилцуулах Үндэсний сайн дурын тайлангийн талаарх мэдээллийг энэхүү уулзалтаас авах боломжтой. Мэдээлэл авах сэтгүүлчид 88054340 утсаар холбогдоно уу.
11:00 цагт: Уяачид хурдан морины уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
MN мэдээллийн төвд 15:00 цагт: Дахин ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүн худалдаалах Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүрийн нээлт болно. Сүхбаатар дүүрэг. Утас: 90060650, 98897525, 88111786