2019-03-02 10:401min00

ХСИС-ийн захирлаар Ш.Лхачинжавыг томилжээ

lhachinjav sh

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөр (2019.03.01) тушаал гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилжээ.

Ц.Нямдорж сайд өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Ө.Энхтөрийг Хууль сахиулахын их сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Бригадын генерал Ш.Лхачинжав 2012-2016 онд ХХЕГ-ын даргаар, 2016 оноос ХХЕГ-ын дэд даргаар ажиллаж байв

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй