АНУ-ын Засгийн газар Осама бин Ладены хүү Хамза бин Ладены толгойг 1 сая ам.доллараар үнэллээ. Хамза бин Ладены амьдарч буй газрын та;лаар болон түүнтэй холбоотой үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг 1 сая ам.доллараар урамшуулах аж. Хамза бин Ладен 2015 онд “”Удахгүй би америкчуудыг цусаар уйлуулж эцгийнхээ өшөөг авна” гэж мэдэгдэж байлаа. Вашингтон Осама бин Ладены хүүгийн “толгой”-г 1 сая доллараар үнэлэв АНУ-ын эрх баригчид Хамза бин Ладеныг террористуудын жагсаалтад албан ёсоор оруулж, удалгүй дэлхийн хамгийн аймшигт террорист гэж зарлан, түүнийг устгах зорилготой гэдгээ албан ёсоор мэдэгдэж эхэлсэн юм.
Вашингтон 2017 оноос хойш Хамза бин Ладеныг устгах нууц ажиллагаанууд явуулсан ч бүтэлгүйтсэн аж. Хамза бин Ладен нь өнгөрсөн онд 9/11-ний халдлага үйлдсэн, амиа золиослогч Мохаммед Аттагийн охинтой гэрлэсэн гэдгээ зарласан. Хамза бин Ладен эхнэртэйгээ Афганистанд амьдардаг гэх мэдээлэл байдаг ч аль хотод байрлаж буйг нь тодорхойлж чадахгүй байгаа аж. Хамза бин Ладен хэзээ нэгэн цагт эцгийнхээ өшөөг авахаар олон хүнийг хамарсан террорист халдлага хийнэ гэдгээ мэдэгдээд зогсохгүй лалын шашинт зартай террористуудыг АНУ-ын эсрэг турхирч, эцгийнх нь өшөг авахад туслахыг уриалдаг.
Eagle.mn