Шатахууны үнэ нэмэгдэж байгаа үед шатахуунаа хэмнэх нь хамгийн чухал. Та суудлын машин, ачааны тэрэг, спорт загварын машин унадаг байсан ч дараах зөвлөгөө танд тус болно.
-Хурдаа зөв тааруулах хэрэгтэй ба зөв араандаа хийж явах нь чухал. Жишээ нь шулуун зам дээр хүнд араанд хийж явах аваас мэдээж хэрэггүй шатахуун үрнэ гэсэн үг.
-Машинаа байнга засварт оруулж, техникийг нь сольж байх шаардлагатай. Машиндаа ямар нэг эвдрэл гэмтэл гарсан эсэхийг та машинаа чагнах замаар сонсож болдог. Замд явах үед ямар нэг дуу чимээ гарч байгаа эсэхийг сонсоорой. Хэрвээ ямар нэг эд анги нь ажиллахаа больсон бол таны машин илүү шатахуун зарцуулж явах хэрэгтэй болдог.
-Агаар шүүгч тань цэвэрхэн эсэхийг шалгаарай. Шатахууны зарцуулалтад агаар шүүгч их нөлөөлдөг тул аль болох агаар шүүгчээ цэвэрхэн байлгах шаардлагатай юм. Агаар шүүгч бохирдож, саадтай болох аваас агаар чөлөөтэй орох боломжгүй болж, их энерги зарцуулах хэрэгтэй болдог.
-Дугуйгаа шалгаж байх хэрэгтэй ба шатахуун авах бүртээ дугуйн даралтыг шалгаж байх хэрэгтэй. Зөв хийтэй дугуй тормоз сайн барина. Хоёрдугаарт, дугуй 0,1 атм-аар буусан байхад л шатахууны идэлт 2-3%-иар нэмэгддэг. Дугуйн хийг зохих хэмжээнд барих ёстой, ялангуяа агаарын даралт буусан үед.
-Замд явж байхдаа бензиний зарцуулалтын ихсэлт багасалтыг хянаж, хурдаа тааруулж явах хэрэгтэй.
-Сүүлийн үеийн машинууд ахин асаахад тийм ч их бензин хэрэглэхээ больсон. Тиймээс түр зогсолт хийсэн үедээ мотороо унтрааж байгаарай.
-Та хэрвээ хол замд явж байгаа бол өргөн дугуй хэрэглэхгүй байсан нь дээр. Өргөн дугуй илүү шатахуун иддэг.
-Агааржуулагчийг унтрааснаар та шатахуунаа дунджаар 15%-иар хэмнэнэ. Агааржуулагчаа унтраалаа гэхэд 100 км та 2 л шатахуун хэмнэнэ.
-Та шатахуунаа авахдаа өглөө эрт, газар халаагүй байхад авах хэрэгтэй. Шатахуун түгээх станцуудын шатахуун газар доор байдаг. Тэгэхээр газар халахаар шатахууны хэмжээ нэмэгдэж таны авах ёстой хэмжээнд шатахууны жинхэнэ хэмжээ хүрдэггүй байна. Тиймээс аль болох өглөө сэрүүнд шатахуунаа авч байх хэрэгтэй.
-Та шатахуунаа талаас доогуур орохоос нь өмнө дахиж нэмэх хэрэгтэй. Яагаад гэвэл машины шатахууны саван дотор бензин бага байвал насос дутуу сорж шатах машин унтрах үзэгдэл гардаг. Тиймээс шатахууны саваа аль болох дүүрэн, бага зайтай байлгах хэрэгтэй. Мөн агаар орохоос хамгаалж шатахууны таг тань чанга байгааг шалгаад үзээрэй.
-Аль болох машиндаа бага ачаа авч явах хэрэгтэй. Машинд нэмэгдэх 45 кг бүрт шатахууны зарцуулалт 1-2 хувиар нэмэгддэг байна. Тиймээс машиндаа байгаа хэрэггүй зүйлсийг гаргаарай.
-Моторын тосоо зөв сонго. Буруу тос ашиглах нь машины шатахуун зарцуулалтыг мөн ихэсгэдэг байна.
Та хэрвээ машин авах гэж буй бол гадаад үзэмжид нь анхаарлаа хандуулалгүй, шатахууны зарцуулалт, ашиглалтын зардал зэрэгт нь анхаарах хэрэгтэй.