Венесуэлиэс найман тонн алт алдагджээ

Венесуэлийн төв банкны агуулахаас өнгөрсөн долоо хоногт доод тал нь найман тонн алт алга болжээ. Энэ талаар Засгийн газа, Боливарын Бүгд Найрамдах Улсын сөрөг хүчний парламентын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Reuters агентлаг мэдээлсэн байна.

Үнэт металлыг төв банкны тэргүүн Каликсто Ортега эх орондоо байхгүй  өдөр Засгийн газрын тусгай тээврээр зөөвөрлөсөн гэж баталжээ. Одоогийн байдлаар алт яг хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Сөрөг хүчнийхэн алтыг өөр улсад хууль бусаар худалдсан байж болзошгүй гэж хардаж байна. Харин төв банкнаас энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Хоёрдугаар сарын 8-нд Туркийн Sardes хэмээх фирм Венесуэлиэс Турк руу 900 сая долларын үнэтэй алт экспортолсон тухай мэдээлэл гарч байсан билээ. Уг компани 2017 оны 12 дугаар сард буюу Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро Анкарад айлчилж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсанаас хойш хоёр сарын дараа байгуулагдсан гэж тэмдэглэжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Венесуэлийн парламент буюу сөрөг хүчнийхний хяналтад байгаа Үндэсний ассамблейгаас 20 тонн алтыг улсаас гаргах гэж оролдож байна гэж мэдэгдсэн юм. Одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэгчид энэхүү алтыг Орос руу гаргасан байж болзошгүй гэж мэдэгдэж байгаа аж. Харин Москвагийн зүгээс энэхүү мэдээллийг үгүйсгэсэн байна.

Гэхдээ нэгдүгээр сарын 31-нд Оросын нийслэлд Венесуэлиэс юу ачсан нь мэдэгдэхгүй онгоц газардсан аж.

Эх сурвалж: lenta.ru

4 thoughts on “Венесуэлиэс найман тонн алт алдагджээ

  1. ККК 2019-02-28 14:43 at 14:43

    ДЭЛХИЙ ДЭЭР МОНГУУ ВЕНУСЕЛЬ 2 Л АДИЛХАН ЮМ ДАА

    Хариулах
  2. Нэргүй 2019-02-28 15:11 at 15:11

    Тийм байна

    Хариулах
  3. Нэргүй 2019-02-28 15:50 at 15:50

    Manaihanaas hen tiishee yvchiv

    Хариулах
  4. зочин 2019-02-28 16:45 at 16:45

    Хүн ,хэлэлтгүй,Монголчууд ,ийм ,болохгүй ,гэх ,газаргүй. Одоо ,алт ,тушаахаа ,байчихсан ,байна. Өөр ,тийш гаргаж ,л ,байгаа. Хурд ,дутаад ,л ,байна ,даа.

    Хариулах

ККК-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн