Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хэд хэдэн судалгаа явуулжээ. Тэд туршилтын явцдаа өсвөр нас (15 нас)-наас эхлээд өтөл буурал болсон (90 нас) ээж, охидыг ажигласан байна. Мөн 3D загвар гаргаж, ээж, охины гавлын ясны байдал өөр ч эсийн бүтэц ижилхэн байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тиймээс үрчлээ, нөсөө толбо адилхан газруудад гарч ирдэг аж.
Хөгшрөлтийн хувьд бүгд л ижилхэн. Мэдээж үүнд ген, удамшил хамгийн их нөлөө үзүүлнэ. Зарим нь 25 наснаасаа хөгшрөлтийн эсрэг тос түрхэж эхэлж байхад зарим нь 40 нас хүрсэн ч чийгшүүлэгч тосоо л түрхээд явж байдаг. Гэхдээ л 30 наснаас хойш арьсны бодисын солилцоо удааширч, 35 наснаас хойш коллаген боловсруулах буурч, арьс хөгширч эхэлдэг. Ингэлээ гээд гиалуроны хүчил, эсвэл коллагентэй шидэт тосонд итгэх хэрэггүй. Хэрвээ үнэхээр л ийм залуужуулах тос байдаг юм бол гоо сайхны салбарт мэс засал, хүчээр засах арга гэж байхгүй шүү дээ.
Бас хөгшрөлт ч байхгүй болох байсан. Ийм тоснууд маш сайн чийгшүүлдэг боловч арьс өргөх үйлчилгээгүй. Мэдээж жил ирэх тусам гоо сайхан, массажинд орох хэрэгцээ шаардлага үүснэ л дээ. Ертөнцийн жамыг хуурахгүй ч хөгшрөлтийнхөө явцыг удаашруулж болно. Америкт нэг хэлц үг байдаг. “Эхнэрээ ирээдүйд ямар болохыг мэдэхийг хүсвэл хадам ээжээ хар” гэсэн үг байдаг.
Тэгэхээр бүсгүйчүүд ээ, та эрт хөгшрөхийг хүсэхгүй байвал ээжээсээ анхны үрчлээ нь хаана үүссэн, хэрхэн тэмцэж байсан гэдгийг нь асуугаарай
Эх сурвалж: yandex.ru
Бэлгэсэн: updown.mn
1 comment
wuashashahsa