Улаанбаатар чуулгын “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулсан “Мартын 8 – Хаврын Уянга” тоглолтоо тавихад бэлэн боллоо. Тоглолтонд Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос дурдвал МУГЖ С.Ганзориг, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Б.Батболд болон “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчид болох Бараа, Мийгаа, BeatBox Ray, Цохивор хөгжимчин Б.Дуулал нар өөрсдийн шинэхэн уран бүтээлүүдээ Нийслэлийн иргэддээ толилуулах юм.Мөн Улаанбаатар циркийн уран бүтээлчид өөрсдийн шилдэг, нүд баясгам үзүүлбэрүүдээ үзэгчиддээ өргөн барих билээ. Тоглолтонд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ зориулсан бяцхан сюрприз хүлээж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн