Олон улс даяар Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэ арга хэмжээ нь жил бүр өөр өөр онцлог уриан дор зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг хавар тавдугаар сарын 12-ны өдөр болон намар есдүгээр сарын 12-ны өдөр тэмдэглэх бөгөөд “Шувуу хамгаалал ба хуванцар бохирдлын шийдэл” гэсэн уриан дор зохион байгуулахаар төлөвлөн Олон улс даяар зарлажээ.
Учир нь судалгаагаар хуванцарын бохирдолоос болж сүүлийн жилүүдэд үхэж, эндэх шувуудын тоо 1 тэрбумд хүрсэн төдийгүй ангаахай, дэгдээхийгээ хуванцар холилдсон хоолоор хооллох нь нэмэгдсэн байна. Үүнд ялангуяа усны шувууд, тэдгээрийн амьдрах орчин хамгийн ихээр өртөж байна.
Түүнчлэн хуванцар нь хэрэглээний хувьд богино настай төдийгүй байгальд маш хурдтай алдагддаг бүтээгдэхүүн бөгөөд устаж үгүй болоход 20-100 жил шаардагддаг байна. Ингэснээр маш олон амьтдын амьдрах орчин, мэнд үлдэлтэнд удаан хугацаанд сөргөөр нөлөөлсөөр иржээ.
Монголын шувуу хагмаалах төв нь энэ өдрийг бусад орны адил жил бүр зохион байгуулдаг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүдтэй хамт тэмдэглэж иржээ. Тэд энэ жил энэ өдрийг хөдөө орон нутагт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Байгаль орчны байгууллга, хувь хүн бүрийг энэ өдрийг хамтран өөрсдийн боломжоороо тэмдэглэж “Хуванцарын бохирдолын эсрэг” байгаль орчин, шувуу хамгаалалд нэгдэн хувь нэмэрээ оруулахыг уриаллаа.