2019 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.