Цаг уурын байгууллагаас 2019 оны гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ. Гуравдугаар сард нийт нутгаар дулаарах боловч шороон болон цасан шуургатай байх нь. Цаг агаарын төлвийг нийт нутгаар гаргасныг хүргэж байна.
Бaруун зүгийн нутаг
Агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Завханы баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увсын ихэнх нутгаар, Завханы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг
Энэ сарын агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3-8 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Булганы хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр Хөвсгөлийн уулсаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг
Ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр, Хоёрдугаар арав хоногийн дундүеэс хүйтний эрч суларч шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна. Сүхбаатарын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг
Агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна. Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй гарчээ.
Эх сурвалж: ЦУОШГ