НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан дөнгөж сая эхэлж, өнөөдөр хэлэлцэх асуудал болон хурлын дэг, журмыг батлав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм. Ингээд хуралдаан эхлэх үед Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү горимын санал гаргав. Тэрээр Нийслэлийн иргэдийн хурлын АН-ын бүлэг 1 цагийн завсарлага авах санал гаргалаа.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хуралдаанаар хэлэлцэх асуудлаа баталсан. Горимын саналыг зөвшилцөх шаардлагатай ч 1 цагийн завсарлага авна гэж байгаа учраас АН-д завсарлага өглөө” гэв.