Буриад бөө нар энэ нь зөв эсэх талаар маргалдаж байна.
ОХУ-ын Ангарскт болсон тахил өргөх ёслолын бичлэг цахим ертөнцөд шуугиан тариад байна. “Зэрлэг заншил”, “Бөө мөргөлийн хамгийн аймшигт ёс” гэх зэргээр хүмүүс нэрлэсэн уг ёслолд таван тэмээг гарган, шатааж, тэнгэрт өргөсөн байна.
Буриадын бөө нар уг тахилаа “Жэн тэнгэри яба” хэмээн нэрлэсэн бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ. Ийм тахилыг хамгийн хүчтэй бөө үйлддэг аж. “Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков ярьж байна. Таван минутын тус бичлэгт хэнгэрэг, цаны дуун дор тэмээг авчирч байгаа нь харагдаж байлаа.
Харин Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төв тус тахил өргөх ёслолыг “зэрлэг явдал” гэж нэрлээд “Амьтнаар тахил өргөх ёслолыг дулааны улиралд хийдэг. Гэхдээ үргэлж хийгээд байдаггүй. Өвөл бол архи, сүү, идээ будаагаар л өргөл өргөдөг. Амьтнаар тахил өргөлөө гэхэд хонь л гаргадаг. Ямаа, адууг маш ховор тохиолдолд л тахилд хэрэглэдэг. Ангарскт болсон энэ ёслол бол зүгээр л зэрлэг явдал.
Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж “Байкал-Daily” агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Эх сурвалж: seruuleg.mn
15 comments
Боо биш зэрлэг алуурчид байна даа
Ямар ч ёс үйлдлээ ч гэсэн заавал амьтны амь таслах нь нигүүсэл биш адгийн алуурчин болдог бна шүү
adgiin aluurchid
eniig tom asuudal bolgoj taviachee,,,,mongoliin tyyhend iim baihgui , mongol yndestei gej yzdeg l bol buriaduudiin ene balmad yavdaliig asuudal bolgoh estoi, ene gazar temee baidaggui mongoliin maani temee l baigaa shyydee tend ..!!!!
Энэ бол бөөгийн ёс гормыг зөрчсөн зэрлэг үйлдэл. Лав цоо эрүүл хүмүүс биш ээ.
Hargis zerleg uildel hiijee.
Емхий буриадуудыг бугдийг нь шатааж алья
Ер нь бөө нарыг тахил өргөх нэрээр өчнөөн эд хөрөнгө шатаадагийг хориглох хэрэгтэй. Өчнөөн мах, архи ямар ч хэрэггүй шатаагаад байдаг юм байна лээ. 100 бөөгийн 99 нь луйварчид. Хол байсан нь дээр. Худлаа үнэн яриад аргална гээд хамаг мөнгийг чинь сэгсэрнэ.
buriaduud hamgiin buduuleg ulsuud
munharsan mankuur booluudiig iimerhyy hargis argaar tarhiig ni ugaagaad sorj moljij shulahaa har shar huvalzuud boo gegchid sain medne. nyydelchdiiin soyol gedeg ni adgiin soyl irgenshild tootsogddog ni ynen um baina.
Тэмээг Монголчууд болон Тэнгэр үзэлт хүмүүс тэнгэрийн уналга гэж үздэг.Хѳѳрхий эргүү буриадууд уналгаа ѳргѳѳд бѳѳ мѳргѳл нь уналга үгүй тэнгэр нь хаяжээ.Монголчууд хэзээч түүхий улаан мах галдаа ѳргѳж байгаагүй ямар мах шарж идэх гэж байгаа биш.Ёс заншил уламжлал орхигдсон урваач шарваач буриадын бас нжг тэнэглэл.Нѳгѳѳ тэнэглэл үхсэн хатсан хүүрэнд мѳргѳдѳг.
arai arai ymar muuhai enereh setgelgui humuus ve
Бөөгийн уламжлалт зан үйлийг дэлгэрүүлж болохгүй.Монгол оронд бөөгийн аймшигт хүний ганц хүүгээр тахил өргөх гэх мэтийн зан үйл байсныг хориглож,буддын хүн амьтныг хайрлах нигүүлсэгч шашныг дэлгэрүүлсэн гэдэг шүү.
mulguu malnuud
muhar susgeer hogjsoin chin haa bainaa orovdmoor hunenceruudee