Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд  мэдээлэл хийж, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ. Түүнийг цаашдаа “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнөө нам болгож, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцоно гэх мэт яриа гарч буй ч энэ нь одоохондоо тодорхой болоогүй аж.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий Сайд асан, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг АН-ын өнөөгийн удирдлагаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших 21 квот өгөхийг хүсэх, нэхэх хослуулан ярьж яваа гэнэ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших 76 нэр дэвшигчийн 21 нь Н.Алтанхуяг ба түүний фракцийн хүмүүс байх ёстой бололтой.

Хэрэв энэ тохиролцоо нэгэнт амжилтанд хүрэхгүй бол “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн нам болохыг ч үгүйсгэхгүй гэх буюу нэг ёсондоо Н.Алтанхуяг АН-ын удирдлагуудыг “шантаажилж” буй гэж дүгнэж болох ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн