Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно – updown.mn

54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж олон нийтэд ил тод болох гэсэн компаниудын тоо өссөөр байгаа. Эхнээсээ хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг тарааж засаглалын хэлбэрээ сайжруулж байгааг сайшаалтай. Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Уг шийдвэрээ гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлдэг.

Хуульд заасан 50 хоног энэ сарын 19-нөөр дуусгавар болсон. Хуулийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд 51 компани мэдэгдлээ ирүүлснээс 11 нь нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

Эх сурвалж: 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн