Трамп НҮБ-д суух төлөөлөгчийг хоёр дахиа нэрлэв АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгчөөр Келли Найт Крафтыг нэр дэвшүүлж буйгаа ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Келли Найт Крафт нь одоогоор АНУ-аас Канад улсад суух элчин сайдаар ажиллаж буй юм. Тэрбээр ирэх онд АНУ-аас НҮБ-д суух төлөөлөгч Никки Хайлигийн орыг залгах аж. Түүнийг АНУ-ын Сенатад батламжлах ёстой боловч хэдийн Никки Хайли орыг нь залгах болсонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.
56 настай Келли Найт Крафт нь АНУ-аас Канадад суух элчин сайдаар 2017 онд томилогдсон аж. Тэрбээр АНУ, Мексик, Канадын гэрээг байгуулахад Дональд Трампад том дэмжлэг болж ажиллажээ. Өмнө нь тэрбээр экс ерөнхийлөгч Жорж Бушийн үед НҮБ-ын төлөөлөгчдийн багт байхдаа Африкт анхаарч ажиллаж байсан. Кентакки муж улсаас гаралтай Келли Найт Крафт 2016 онд нүүрсний магнат Жой Крафттай гэрлэсэн ба тэд АНУ-ын Бүгд найрамдах намын гол хандивлагчдын нэг аж. Дональд Трамп өмнө нь Хейтэр Науэртыг нэр дэвшүүлснээ өнгөрсөн долоо хоногт эргүүлэн татжээ.
Эх сурвалж: ВВС