Гаазтай ундааг хүний биед муу талаар дэлхий даяараа хангалттай ярьж байгаа. Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар хүмүүсийн уух дуртай өөр нэг зүйл болох содатай усыг мөн л эрүүл мэндэд онцгой хортой бүтээгдэхүүнээр тодруулжээ. Америк эрдэмтдийн хийсэн судалгаанд хамрагдсан ахимаг насны зүрхний өвчтэй болон хэт таргалалттай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дийлэнх нь гаазтай ундаа, содатай ус зэргийг бага залуугаасаа эхэлж их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүс байжээ.
Тэдгээр хүмүүс зүрхний ямар нэгэн өвчтэй байгаад зогсохгүй сахартай байснаас гадна тархины цус харвалтанд өртөх магадлал нь гаазтай ундаа, содатай ус хэрэглэдэггүй хүмүүсийнхээс илүү өндөр хувьтай гарсан аж. Энэхүү судалгаагаар 12 жилийн турш тасралтгүй гаазтай болон бусад чихэрлэг ундааг уусан ахимаг насны эмэгтэйчүүдийн цөөнгүй хувь нь цэвэршилт явагдсаны дараачаас эхэлж тархины цус харвалтанд өртөх магадлал нь ийм төрлийн ундаа огт хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийнхээс 23 хувиар өндөр байжээ.
Мөн тэдгээр эмэгтэйчүүдэд тархины судас хатуурах үзэгдэл ч ажиглагдсан гэнэ. Түүнчлэн уг судалгааг хийсэн эрдэмтэд гаазтай чихэрлэг ундаа, содатай уснаас гадна энергийн ундааг хүний биед огт тохирохгүй бүтээгдэхүүн хэмээн үзэж буйгаа хэлж байна. Хэдийгээр гаазтай ундаа, содатай ус, энергийн ундаа зэргийг их уулаа гээд шууд тархины цус харвалтанд хүргэчихгүй ч эдгээр бүтээгдэхүүнүүд нь нас ахих тусам цус харвах магадлалыг улам нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд ийнхүү тогтоожээ.
Эх сурвалж: Time
3 comments
USIIG GAZJUULAH GEJ HUNSNII SOOD HIIDEG BAIHGUYUDAA,HIMIIN BODIS HUCHIL SHOHOI CLORMIN GESEN UGSHDE,,HUUCHIN BOL JIJIG BOLLONTOI GAZ SHAHDAG BAISAN YUM TER NI UG NI IH ZUV ZUIL BAIJ…
кирилл үсгээрээ бичиж бай. мэдрэлүүдээ
Usiig nuurs huchliin hiigeer (CO2) hiijuuldeg yum. Yun shohoi chloramin buu medemhiir!