Хуурамч 100 ам.доллар илэрчээ

2019-02-22 11:471min0
dollar

Сүүлийн үед мөнгөн тэмдэгт болон ам.долларыг хуурамчаар хийж, гүйлгээнд нэвтрүүлэх тохиолдол гарах болсон. Цагаан сарын өмнө хуурамч 20 мянгатын дэвсгэртийг илрүүлсэн бол өчигдөр хуурамч ам.доллар илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр 16:30 цагийн орчим 19 настай эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616…..A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Тиймээс иргэдийг гүйлгээ хийхдээ, банкнаас мөнгө авахдаа хуурамч мөнгө эсэхийг сайтар нягталж шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй