Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд энэ 21-ний өдрийн 08,00 цагийн үед “Хүн гэмтсэн байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн хэлтэст ирсний дагуу очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй “Г”, харуул 24 настай, эрэгтэй “П” нар нь ээж солилцох үедээ “цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар хоорондоо зодолдож “Г” гэмтэл авсан байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.