13 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Д.Жавхлан, М.Амарболд нарт шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг хөнгөрүүлэхээр ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн зүгээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу шүүх хурал өчигдөр (2019.02.21) болсон юм.
М.Амарболд нь бүх насаар хорих ялаа 15 жил болгохыг хүссэн бол Д.Жавхлан нь хэрэг хийгээгүй хэмээн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдсан байдаг.
Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
1 comment
Зөв зөв. Ингэх л хэрэгтэй балай юмнуудыг.