Малайзын улстөрчийн захиалгаар орчуулагч монгол эмэгтэйг хөнөөсөн хоёр этгээд болох тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разакийн бие хамгаалагчаар ажиллаж байсан, цагдаагийн офицер Сирул Азхар Умар, Азилах Хадри нарт Малайзын шүүх 2015 онд ялын дээд хэмжээ ногдуулсан юм.
Гэвч Сирул Азхар Умар нь батлан даалтад байх хугацаандаа Австрали улс руу оргон зайлсан бөгөөд тус улсын цагаачдын түр хорих газарт одоог хүртэл саатуулагдаж байжээ. Гэмт этгээд тэнд байх хугацаандаа өөрийгөө улс төрийн гэмт хэргийн золиос болсон гэж үзэж байгаагаа илэрхийлээд Австрали улсаас улс төрийн орогнол хүссэн байна. Тэрбээр хэргийг захиалгаар үйлдсэн гэж мэдүүлсэн ч захиалагчийн нэрийг одоо болтол дэлгээгүй юм.
Харин Австрали улсын засгийн газар Сирул Азхар Умарын хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргаж, түүнийг улсаасаа албадан гаргаж эх орон руу нь буцаахаар болсон байна. Харин Азилах Хадригийн хувьд 2013 онд анхан шатны шүүхийн шийдвэр буюу цаазаар авах ялыг цуцалж, одоогоор эх орондоо хоригдож байгаа юм.
Өнгөрсөн жил Малайзын парламентын сөрөг хүчин сонгуульд ялж, төр солигдсоноор одоогоос 13 жилийн өмнө Малайзын засгийн газрын нөлөө бүхий улстөрчдийн орчуулагчаар ажиллаж байгаад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийг дахин шалгаж эхэлсэн билээ. Тэрээр Малайз болон Франц хоорондын асар үнэтэй шумбагч онгоцны гэрээнд орчуулагчаар ажиллаж байгаад толгойдоо буудуулж, биедээ цэргийн зориулалтын С4 тэсрэх бөмбөг бэхлүүлж дэлбэрсэн байдалтай олдсон юм
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN
1 comment
мөнгөний шуналаа гэж. Хориотой наймаанд хүртэл монголчууд оролцоод л. Бас болоогүй олон млрд төг нэхээд л