Бельгийн СС үүсгэлийн дайчид Германы Засгийн газраас хүчээр хөдөлмөр эрхлүүлэхээр илгээж байсан олзлогдсоос илүү хэмжээний нөхөн төлбөр авдаг байжээ.
Гуравдугаар Рейхэд үйлчилж байсан Европын коллабориционистууд хэдэн арван жилийн тул Адольф Гитлерээс зааж өгсөн тэтгэвэр тэтгэмжийг үргэлжлүүлэн авч байв. Тэгээд ч зогсохгүй өнөөг хүртэл Германы засаг захиргаанаас нацистуудын өндөр насны тэтгэмжийг авдаг нь тогтоогдсон байна.
Энэ тухай өмнө нь яригдаж байсан ч 2016 оноос л батлагджээ.
Бельгийн De Morgen хэвлэлд мэдээлснээр Бельгийн 27 иргэн одоог хүртэл Гитлерийн тэтгэврийг авдаг гэнэ. Тэд бол Дэлхийн хоёрдугаар дайны үед Гуравдугаар Рейхийн төлөө дайтаж явсан хүмүүс, эсвэл тэдний хань ижлүүд байжээ.
Бельгийн парламент одоогоор “энэ асуудлыг дипломат аргаар яаралтай шийдвэрлэх”-ийг уриалсан тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм байна.
Нацистуудтай хамтарч байснуудад нэмэгдэл олгож байв
Адольф Гитлер “үнэнч, чин сэтгэлээсээ, дуулгавартай” байх андгай өргөсөн бельгичүүдэд зориулан 1941 онд цэргийн тэтгэмж олгохоор тусгажээ. Цэргийн тэтгэмж нь Гуравдугаар Рейхийн гаргасан хуулийн дагуу сайн дураараа СС-ийн эгнээнд нэгдсэн, түүнчлэн Гуравдугаар Рейхээс иргэншил авсан бельгичүүдэд хамааралтай байв.
Бельгид Гитлерийг дэмжигчидтэй хамтарсан хэмээн 80 мянга орчим хүн ял шийтгэл амссан байдаг. Тэдгээрээс 38 000 нь дараа нь ХБНГУ-ын Засгийн газраас “Гитлерийн мөнгө”-ийг авч байжээ.
Өнөөдөр хуучин коллаборационистуудад өгдөг мөнгөний хэмжээ сарын 425-1275 еврогоор үнэлэгдэж байна.
Коллаборационистуудад 1200 евро, нацизмын хохирогчид 50 евро
1942 оноос эхлэн Бельгийн хэдэн зуун мянган иргэн Германд хүчээр хөдөлмөр эрхлэх болсон юм. Дайны дараа ХБНГУ-ын Засгийн газар тэдний өмнө хариуцлага хүлээж, хохирогчдод сар бүр тэтгэмж олгохоор болжээ. Тэдэнд олгодог тэтгэмж өдгөө 50 еврогоор хэмжигдэж байгаа нь Гитлерийн төлөө зүтгэж байсан бельгичүүдийнхээс хэд дахин бага аж.
Бельгийн талаас авсан мэдээллээс үзэхэд өнөөдөр Бельгид “Гитлерийн тэтгэвэр”-ийг 27 хүн авч байна. Тэд бол Гуравдугаар Рейхэд зүтгэж байсан хүмүүс болон тэдний хань ижлүүд юм.
De Morgen хэвлэлд тэмдэглэснээр Бельгийн Засгийн газар энэ тухай мэдээлэлгүйгээс болж, хуучин коллаборационистууд олж авсан тэтгэмжээсээ татвар ч төлдөггүй байжээ.
Бельгичүүд ЗСБНХУ-тай сайн дураар дайтахаар явсан
Нацистын Герман 1940 оны тавдугаар сарын 10-нд Бельги рүү халдан орсон юм. Бельги, Францын дайчид хоёр долоо хоног гаруйн хугацаанд эсэргүүцэн тэмцсэн боловч тавдугаар сарын 27-нд Бельги бууж өгөх актанд гарын үсэг зурснаар тэмцэл дуусчээ. Энэ тулаанаар Бельгийн арми 6000 хүнээ алдаж, 200 мянга гаруй хүн олзлогдсон түүхтэй.
Бельги коллаборационистууд зөвхөн улс орноо эзлэхийг дэмжээд зогсохгүй Герман ЗСБНХУ-ын эсрэг дайтаж эхлэхэд сайн дурын хоёр легион байгуулж дайтсан түүхтэй. Зөвлөлт-Германы фронтод дайны жилүүдэд 5000 орчим бельги амиа алдаж, 2000 гаруй нь олзлогдсон байдаг.
Эх сурвалж:aif.ru
3 comments
ЭНЭ КРИСТЯНЧУУД ГЭЖ ХОГНУУД ШҮҮ ГИТЛЭР ХЭЗЭЭ БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ ОДОО ХЭДДҮГЭЭР ЗУУН ЮМ
ЭНЭ КРИСТЯНЧУУД ГЭЖ ХОГНУУД ШҮҮ ГИТЛЭР ХЭЗЭЭ БАЙХГҮЙ БОЛСОН ЮМ ОДОО ХЭДДҮГЭЭР ЗУУН ЮМ
hitlerees bish merkel;ees asuu germani tord hamaagui baisan ymuu