09:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Аймаг, нийслэл, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгжийн ахмадын байгууллагын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно.

09:00 цагт: “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/” төслийн олон нийтийн хэлэлцүүлэг “Blue sky” зочид буудлын Топаз танхимд болно. Утас: 99089666

10:00 цагт: “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт “Blue sky” зочид буудлын Диамонд танхимд болно. Утас: 88008781

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүхдийн аминд хүрсэн этгээд нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан талаар талийгаач хүүгийн аав, ээж мэдээлэл хийнэ. 11:00 цагт: 2019 онд Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.

УБЕГ 11:00 цагт: Корпорейт зочид буудалд Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:91818811

11:00 цагт: Мэдээлэл технологийн Үндэсний паркад “Олон улсын эх хэлний өдөр” тохиож буйг тохиолдуулан “Монгол бичгээр Мак компьютер дээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт”-ыг танилцуулна. Утас: 89871140

12:00 цагт: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЖАЙКА-аас хэрэгжүүлж байгаа Инженер технологийн дээд боловсрол /1000 инженер/ төслийн эхний 22 төгсөгч ирж байгаатай холбогдуулан 22 төгсөгчийн ажлын байрны асуудал болон төслийн хугацааны талаар ЖАЙКА-гийн Зүүн Азийн хэлтсийн дарга ноён Яко Ёошидотой уулзана. Утас: 88008781

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн