Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны нэгдүгээр сард 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 333 (10.0%)- аар өсжээ.Монгол Улсад тулгамдаж байгаа өчнөөн асуудал байна. Тэдний нэг бол яах аргагүй эрүүл мэндийн асуудал. Улс эх орны минь эрүүл энх саруул сайхан байх нь нэг хүний эд эс, дархлаанаас шууд хамаарна. Нэг иргэн эв эрүүл байна гэхэд цаана нь 10 иргэн эрүүл байх бүрэн боломжтой. Учир нь хүн ам цөөтөй Монгол Улс хүнээ өсгөх бодлого барьж баримталж байгаа болохоос удмаа тасалж, улсаа мөхөөх бодлого бариагүй гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Сүүлийн жилүүдэд Монголд бэлгийн замын халдварт өвчин гаарч байна. Цөөрч болохгүй цөөхөн монголчууд халдварт өвчинд идэгдэж дуусах вий гэсэн эмзэглэл төрж эхэллээ. Манай улсын нийт БЗДХ-ын өвчлөлийн 29,8 хувийг заг хүйтэн, 45 хувийг тэмбүү, 25 хувийг трихомониаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна гэсэн тоон мэдээ бий.
Өвчлөл ийнхүү нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 379 (39.6%)-өөр гонококкт халдвар буюу заг хүйтэнээр өвчлөгчид 140 (36.3%)-өөр цусан суулгаар өвчлөгчид 40 (15.3%)-өөр сүрьеэгээр өвчлөгчид 22 (7.9%)-оор трихомониазаар өвчлөгчид 23 (6.9 % )-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 102 (17.5%)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 13 (8.2%)-аар, вирүст хепатитаар өвчлөгчид 10 (20.4%)-аар буурсан байна. Улаанбаатар хотод 2019 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.