цагдаагийн байгууллагад өчигдөр (2019.02.20) орой “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт зодоон болж байгаа талаарх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах тус шөнийн цэнгээний газарт шалгалт явуулахад үйлчлүүлж байсан иргэн согтуурсан үедээ М гэгчтэй маргалдаж, зодолдсоны улмаас иргэн М амь насаа алдсан байна.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.