Хэт их ажил, сэтгэл сэргээх зүйлгүй, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй байдал зэрэг нь ажилтнуудыг тогтооход саад болдог асуудлууд юм. Үүн дээр удирдлагын муу үйл ажиллагаа, компанийн хөдөлмөрийн бодлогоос олж сайн ажилтнууд дайждаг. Эдгээрээс сайн ажилтнуудыг үргээдэг 8 шалтгааныг дурдъя.
Хэт их ачаалал: Хамгийн сайн ажилтандаа итгэж, их хэмжээний ачаалал өгснөөс ч болж мэдэх юм. Ялангуяа үүний хэрээр нэмэгдэл өгөхгүй, эсвэл албан тушаал ахихгүй байвал сайн ажилтан дайжих шалтгаан болно.
Магтаал урамшуулал алга байх: Заримдаа ажлын төгсгөлд “Сайн байлаа” гээд хэлчих юм уу, нурууг нь аяархан алгадахад л хүн урам ордог. Сайн менежер ажилтнуудынхаа сэтгэл зүйг мэдэж, тэр дагуу ажиллах ёстой.
Дор ажилладаг хүнийхээ талаар юу ч мэдэхгүй байх: Хоногийн 8 цагийг хамт өнгөрөөж байгаа хэрнээ бие биеийнхээ талаар юу ч мэдэхгүй байх нь сайн уу. Хүний энгийн харилцаа явагддаг газарт хүмүүс илүү удаан ажилладаг.
Амлалтаа биелүүлэхгүй байх: Хэрваа та боссын хувьд амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлээрэй. Эс тэгвэл өөрийн имиж төдийгүй компанийнхаа имижийг ч гутаана шүү.
Тохиромжгүй хүний хөлслөх, дэвшүүлэх: Сайн дарга багийнхаа гишүүдийг зөвхөн мэргэжлийн үүднээс зөв үнэлж чаддаг.
Өөрийгөө илэрхийлэх боломжгүй байдал: Хэрвээ ажилтан ямар нэгэн хоббитой бол түүнийгээ ажил дээрээ илэрхийлэх хэрэгтэй. Энэ асуудлаар хамтарсан төсөл явуулах нь зүйтэй.
Ажилтнуудынхаа боловсролд хөрөнгө зарцуулахгүй байх: Хувь хүний хөгжил гэдэг чухал зүйл. Ямар ч ажилтан үүнийг ойлгох хэрэгтэй. Ажилтан нь мэргэшсэн байх тусам үүргээ илүү сайн биелүүлнэ шүү дээ.
Өөрчлөлт байхгүй байх: Өөрчлөлт хүнийг айлгадаг. Гэхдээ та удирдагч бол байнга л уян хатан байж, зөвхөн компанидаа төдийгүй ажилтнууддаа ашигтай байдлыг бий болгох хэрэгтэй.
Бага чиглүүлэх чадваргүй байх: Багаа урамшуулж, тав тухтай байдал бүрдүүлэх нь оффисыг амьдруулаад зогсохгүй, хүний бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг.
Эх сурвалж: lifter.com