Ийм гомдол төрийн албан хаагчдын зүгээс гарах болов. Цагаан сарын шиний дөрөвнөөс хойш Засгийн газрын яамд, агентлагууд үйлээ үзэж байгаа бололтой. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-аар томилогдсон даруйдаа сар шинийн баяраар хүртэл зарим яам, агентлагийн удирдлагуудыг дуудаж үүрэг чиглэл өгч ажиллуулсан байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 8-ны баасан гаригт Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгосон. Тэр өдрийг сар шинийн баярын өмнөх Засгийн газрын хуралдаанаас амралтын өдөр болгохоор шийдчихсэн байв.
Гэвч тэр өдрөөс хойшх бүх амралтын өдрөөр ЗТХЯ, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, ер нь бүх яам агентлагийнхан ЗГХЭГ-ын даргын “тушаал”-аар ажиллах болсон байна.
МАН-ынхан 2016 оны сонгуулиар ялалт байгуулж, эрх мэдэлд хүрснээсээ хойш хоорондоо “зодолдсоор” өнөөдрийг хүрчихээд, тэгж алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд төрийн албан хаагчдыг хөлдөө чирж байна.
Монгол Улс хуультай. Хуулийн дор амьдарч, хуулийн дагуу ажиллах ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-т “…Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна”, 70.2-т “…Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман хүртэл цаг байна”, , 70.3-т “…Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэж заасан. Мөн 77.1-т “….Бямба, ням гаригт нийтээр амарна” гээд 53.1-т “…Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг.
Эндээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчдыг илүү цагаар ажиллуулсны цалинг Л.Оюун-Эрдэнэ өөрөө төлөх үү гэдэг асуудал ч босч ирж болох юм.
Эх сурвалж:
5 comments
Төрийн албанд үр дүнтэй ачаалалтай ажиллахгүй бол явсан нь дээр шүү дээ. Цагдаа, эмч, тохижилтынхон гээд ийм нялцгай юм ярьдаггүй өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс зөндөө л байна.
mash zuvuu,goochloh yumaa olj dee,amarcg bolson
баярын өдрүүдэд хамаг ноо булхайгаа засаад янзалчуул яахын.Ямааны мах халуун дээрээ ш дээ. кккк. Яахав амралтыг нөхөөд авч болох л байлгүй.
Эсхүл хуулиараа цалингаа нэмэгдэлтэй авдаг бил үү.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ГОМДОЛ ГАРГААГҮЙ БАЙХАА НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН ШАХААНЫ ГАНЦ НЭГ ХҮМҮҮС МӨН МИ ТАЛЫН БОЛОН 60 ТЭРБУМ, КОНЦЕССИХОН ӨМНӨӨС НЬ БИЧЭЭДБ АЙГАА БАЙХ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН АМРАЛТЫН ӨДӨР АЖИЛСАН БОЛ ЦАЛИН АВНА МӨН НӨХӨЖ АМАРЧ БОЛНО ШҮҮ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ГОМДОЛ ГАРГААГҮЙ БАЙХАА НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН ШАХААНЫ ГАНЦ НЭГ ХҮМҮҮС МӨН МИ ТАЛЫН БОЛОН 60 ТЭРБУМ, КОНЦЕССИХОН ӨМНӨӨС НЬ БИЧЭЭДБ АЙГАА БАЙХ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН АМРАЛТЫН ӨДӨР АЖИЛСАН БОЛ ЦАЛИН АВНА МӨН НӨХӨЖ АМАРЧ БОЛНО ШҮҮ