Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр (2019.02.18) хянан шийдвэрлэлээ.
М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон. Тэрбээр Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон байдаг. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Өчигдрийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.