Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хэрэгжүүлж буй “Байгаль орчин бидний ирээдүйд” төсөл баруун бүс нутагт нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар биологийн төрөл зүйлийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн төвд ажиллаж буй мах бэлтгэлийн 3 үйлдвэрээс хаягдаж буй малын өөхний нөөцөд түшиглэсэн савангийн жижиг оврын үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах 2 хүнтэй зөвлөх баг авч ажиллуулна. Зөвлөх баг нь байгууллага эсвэл хувь хүнээс бүрдсэн байж болно.
Хугацаа: 2019/03/11-2019/04/30 хооронд 40 хоног
Гүйцэтгэх ажил, гарах үр дүн:
-Хийгдсэн нөхцөл байдлын үнэлгээ, урьдчилсан судалгаанд үндэслэн нарийвчилсан судалгаа тандалт хийж, савангийн жижиг оврын үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулах орон нутгийн эрмэлзэл, боломжийн талаар дүгнэлт гаргах
-Ховд аймгийн төвд ажиллаж буй мах бэлтгэлийн үйлдвэрээс хаягдаж буй өөхний нөөцөд тулгуурлан савангийн үйлдвэрийг бий болгох замын зураглал гаргах, ТЭЗҮ-г боловсруулах, холбогдох талуудаар хэлэлцүүлэх
Тавигдах шалгуур:
-Хоёр хүнээс бүрдсэн зөвлөх баг ажиллана. Нэг гишүүн нь хөнгөн үйлдвэрлэлийн технологи, техникийн, нөгөө гишүүн нь бизнесийн чиглэлийн мэргэжилтэй байхын зэрэгцээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Холбогдох чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан
-ТЭЗҮ боловсруулж байсан туршлагатай байх
Ирүүлэх материал:
-Дараах мэдээллийг 2019 оны 3 сарын 1-ний өдрийн 17 цагаас өмнө info@wwf.mn хаягаар ирүүлнэ.
-Байгууллагын албан бичиг (хувь хүнээс бүрдсэн баг бол гишүүн бүр тухайн ажлын байранд ажиллах хүсэлт, мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл)
-Улсын гэрчилгээний хуулбар (хувь хүнээс бүрдсэн баг бол гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар), сүүлийн 5 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга
Ажил гүйцэтгэх үе шат, төлөвлөгөө, аргачлал
-Гишүүдийн боловсролын дипломны хуулбар
-Гишүүдийн туршлага, ур чадварыг дэлгэрэнгүй тусгасан CV
Үнийн санал
-Хувь хүнээс бүрдсэн баг бол гишүүн тус бүр сүүлийн 2 ажил олгогчоос ажил байдлын тодорхойлолт, тодорхойлолт гаргах 3 хүний мэдээлэл ирүүлэх