Ой судлаач Петер Вуоллебены “Модны нууцлаг амьдрал” хэмээх энэхүү гайхалтай ном 2015 онд анх Герман улсад худалдаанд гарснаасаа хойш дэлхий дахинаа 35 орны хэлээр орчуулагдан гарч, Нью-Йорк Таймсын бестселлер бүтээл болжээ. Петер Вуоллебен ойн мэргэжилтнээр ажилласан олон арван жилийнхээ арвин баялаг туршлагаас уудлан та бидэнд ойн ертөнцийг цоо шинэ өнцгөөс дэлгэн толилуулж байна. Ой модны тухай шинэ мэдээ мэдээлэл, уран сэтгэмж дүүрэн уг номд байгалийн гайхамшгийг ер бусын гайхширал төрүүлэм дүрслэн өгүүлжээ.
Ой бол хүн бидний хүсэж тэмүүлэн очих дуртай орчин, анир чимээгүй, онгон дагшин байгалийн бэлгэдэл юм. Ойн нэрт мэргэжилтэн Петер Вуоллебен энэхүү номдоо модны нууцлаг далд амьдралыг хачин жигтэй талаас нь дүрслэн үзүүлжээ. Мод ой санамжтай, хоорондоо мэдээлэл солилцдог, өвдөлтийг мэдэрдэг, тэр бүү хэл наранд түлэгдэж, бас үрчлээтдэг гэнэ. Жишээ нь, царс мод өөр хоорондоо химийн үнэрт бодисоор харилцах аж. Мод шавжийн дайралтад өртвөл үнэрт дохио илгээх ба эргэн тойрных нь мод мэдээг хүлээн авмагцаа минутын дотор зэвсэглэн, шавжийг үргээх тусгай гашуун бодис ялгаруулдаг ажээ.
2 comments
муу орчуулга бололтой поп үнэр ханхлаж бна.Бурхан бүтээл шүү дээ бүх ургамал
Энэ номтой Хотын төвд Адмон хэвлэлийн газрын урд талын 10 давхар барилгын 2-р давхар 208 тоотод байрлах Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery -д ирж танилцаж болно