Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182, 183, 2019 оны 15 дугаар тушаалаар Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн болон анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна. Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхэлж байна.
Иймд доорх линкээр холбогдож, нэр бүхий хуульчдын мэдээлэлтэй танилцаж, холбогдох мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж, эсхүл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү.
Мөн дээрх тушаалаар зарлагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын ажиллагаа 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс шүүгчид нэр дэвшигчдийн “намтар судлах” шалгалтаар эхэлж байна.
Нэр дэвшигчдийн мэдээллийг http://www.judcouncil.mn/main/8491–.html ЭНД дарж үзнэ үү.
Холбогдох утас: 7000-8022
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА