Хоёр хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 6 дугаар гудамжинд Иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.02.17) 11:08 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 11:12 цагт очиход 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 7 настай Н /эмэгтэй/, 2 настай Н /эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн