Нийгэм

Нэг боодол өвсийг 7500 төгрөгөөр малчдад олгож байна

Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд Сүхбаатар аймгаас татан авсан аймгийн аюулгүй нөөцийн өвсийг нэг боодлыг нь 7500 төгрөгөөр малчдад олгож байна. Өнгөрсөн зун Дорноговь аймгийн ихэнх суманд хур бороо их орж зуншлага сайтай байсан тул идэш, бэлчээр ихтэй мал малчид өвлийг өнөтэй давж хавартай золгоод буй. Өвлийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу сум аймгийн нөөцөд тодорхой хэмжээний өвс тэжээлийг татан төвлөрүүлжээ.

Харин цаг сайхан байгаа тул бэлтгэсэн өвс тэжээлийг хэрэглэх нь бага байна хэмээн албаны хүн өгүүлэв. Тус аймагт энэ жил 2.1 сая толгой мал өвөлжиж буй бөгөөд Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн 7000 гаруй толгой мал оторлож буй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close