“People” сэтгүүлээс жил бүр “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй”-н жагсаалтыг жил бүр эрхлэн гаргадаг. Одоогоос 26 жилийн өмнө Жулия Робертс “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” болж байв. Үүнээс хойш тэрбээр тав дахь удаагаа энэ цолын эзэн болоод байна. Өдгөө 50 насыг шүргэж буй Жулия Робертс энэ тухай хэлэхдээ “ Одоо би ичиж байна. Тав дахь удаагаа юу? Би зоригжиж байна” гэжээ.
Өнгөрсөн онд “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй”-н жагсаалтад тэрбээр хөтлөгч Опра уинфри, дуучин Кэрри Андервуд, жүжигчин Виола Дэвис, Мэнди Мур, Эмма Уотсон, Тараджи Хенсон болон Крисс Мец нарыг ардаа орхижээ. Жилийн өмнө энэхүү өргөмжлөлийг Женнифер Энистон, 2015 онд Сандра Буллок нар тус тус хүртэж байв.