НӨАТ-ын урамшуулал буюу шагналын сангийн хэмжээнд энэ сарын тохирлоос эхлэн өөрчлөлт орсон байна. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид өнгөрсөн онд 50 мянган төгрөг хождог байсан бол энэ жил 30 мянга болон багасчээ. Мөн сугалааны сүүлийн дөрвөн орон таарсан хэрэглэгчид 200 мянган төгрөг хождог байсан бол 100 мянган төгрөг болжээ. Харин сугалааны сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг хождог байсан бол 1.0 сая төгрөг, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчилжээ.
Харин супер азтан 50,0 сая төгрөг хожих юм. Гэхдээ тухайн сард супер азтан тодроогүй бол өнгөрсөн жил 25.0 сая төгрөг нэмэгддэг байсан бол энэ жил 10,0 сая төгрөг нэмж авах эрх үүсэх зохицуулалт хийгдсэн байна.