НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны азтануудыг тодруулах тохирол маргааш (2019.02.17) Боловсрол телевизээр орон даяар шууд явагдах гэж байна. Энэ удаагийн тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм.
Иймд иргэн та 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн (2019.02.16) 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
2 comments
Tiime bidend sanuulj ugsund bayarrlla
Tiime ard tumnihe tuluu bdagt dahin bayaralla