Фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдрийн (2019.02.15) шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сар шинийн өмнө хийхээр товлогдсон Н.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал шүүгдэгч Н.Батбаярын шинэ авсан өмгөөлөгч хавтаст хэргийн материалыг танилцуулах хүсэлтийн дагуу хойшилсон байдаг.

Тэгвэл өнөөдөр товлогдсон шүүх хурлаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр ийнхүү хэргийг прокурорт буцаахаар болжээ.

One thought on “Фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

  1. adgiin hymyysiin arga meh ikhe! 2019-02-16 01:01 at 01:01

    ene hoyor hylgaichiig salgaj dyyssan baimaar?Heregiig ni siidej chadahgyi syyh gej baidag aa!!!ee chaabaas daa!!eneeder hylgaich nariig syyj chadahgyi deeree tylj dee!!

    Хариулах

adgiin hymyysiin arga meh ikhe!-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн