2019 оны нэгдүгээр сарын 31-ны байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувь цасан бүрхүүлтэй байна. 2019 оны хоёрдугаар сарын урьдчилсан төлвөөр гурав, дөрөвдүгээр сар олон жилийн дунджаас дулаан байх тул цастай газруудын цас гуравдугаар сарын эхний 10 хоногт хайлж дуусах магадлал өндөр байгааг цаг уур орчны шижилгээний газраас анхаарууллаа.
Иймд ой хээрийн түймрийн эрсдэлийн бүсэд багтах Монгол орны хойд болон Дорнод хэсгээр байгалийн түймрийн аюултай түвшин идэвхжих, олон бүс нутгийг хамрах урьдчилсан төлөвтэй байна. Тиймээс нийт ард иргэдийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.