ОМ302 нислэгийн талаар МИАТ-ээс мэдээлэл ирлээ.
Өнөөдрийн (2019.02.15) Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маркын агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үзлэгээр ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна.
МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх гэж байгаа юм байна.