Социализмын үед “баавгайтай чихэр” гэдэг нэг их гоё чихэр байдаг байв. Үнэтэй, ховор. Одоо ч элбэг болж дээ. Гэхдээ амт нь дээр үеийнх шиг байхаа больжээ. Хүмүүсийн дунд дам ярих нь энэ чихрийг Хятадаас оруулж ирдэг болсон гэнэ. Гэхдээ чихрийн цаасан дээрх ойд тоглож буй хөөрхөн бамбаруушны зураг яг хэвээрээ. Энэ бол Оросын суут реалист зураач Иван Шишкиний “Нарсан ойн өглөө” гэдэг бүтээл ажээ.
1832-оос 1898 оны хооронд амьдарч байсан Иван Шишкин байгаль эх, тэр дундаа ой, модны тухай зургаараа нэрд гарчээ. Түүний бүтээл Орос орны тухай хамгийн сайхан дүрслэн харуулсан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог байна.
Нарсан ойн өглөө, 1889 он (зотон, тос)
Карабел модон төгөл, 1898 (зотон, тос)
Хуучин Петергофийн царс, 1891(зотон, тос)
Алтан намар, 1888 (зотон, тос)
Ой дахь ойм, (зотон, тос)
Царсан төгөл, 1887 (зотон, тос)
Вятка муж дахь нарсан ой, 1872 (зотон, тос)
Царснууд, 1886 (зотон, тос)
Өвөл (зотон, тос)
Ойн орой, 1868-1869 (зотон, тос)
Хөх тариа, 1878 (зотон, тос)
Алсад харагдах ой, 1884 (зотон, тос)
1 comment
Ayugaa ih burhnii buteel bain