09:00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн болно.

09:30 цагт: Шангрилла зочид буудлын хурлын танхимд “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн-2019” эхэлнэ.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019” арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзана.

11:00 цагт: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 13 настай охиныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шатны шүүх хурал болно.

MN-Мэдээллийн төвд 11:00 цагт: Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ардчилсан оюутны холбооны залуус “АМ АСУУЯ” хөдөлгөөнийг эхлүүлж, амласнаа биелүүлээгүй эрх баригчдаас амлалт нэхэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн