Энэ өвөл цас бага орсон нь хаваржилт хүндрэхэд нөлөөлж магадгүй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар говийн болон тал хээрийн бүсийн аймгуудад цас бага орсон учраас мал усаар дутагдаж мэдэх нөцлийг бий болгож эхэлжээ. Гуравдугаар сар салхи, шороон шуургатай байх төлөвтэй байгаа аж.
Орон нутгаас нэг худгаас услах малын тоо ихэссэн. Зарим аймагт бэлчээрт худаг ус байхгүй учраас малын амны усыг зөөж усалж байна. Ихэнх аймагт цасан бүрхүүл багатай байгаа учраас салхи шуургатай үед өвс хийсэх, хөрс сулрах зэрэг үзэгдэл тохиолдож байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх news.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүнээс гадна орон нутагт малын тоо өсч, бэлчээрийн даац багасч буй хүндрэл тулгарч эхэлжээ. 100 га бэлчээрт байх малын тоо гурав дахин нэмэгдсэн. Мал аж ахуйг бэлчээрийн даацад тохируулан эрхлэхгүй бол цаашдаа өвөл, хаврын улиралд байдал улам хүндрэх нь тодорхой болж байна гэж тэр хэлжээ. Энэ хавар улсын хэмжээнд 20 гаруй сая мал төллөх юм байна.