Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулж байна. Мөн өөрийнхөө цахим хуудсаар сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийлээ. Ярилцлагаас тоймлон хүргэж байна.

Ц.Элбэгдорж: Сар шинийн баяр өргөн дэлгэр боллоо. Хүмүүс сайн юмыг нь их ярьж байна. Хүмүүс архи хэрэглэхгүй байна гэж. Энэ жил ийм болсон биш, олон жилийн өмнө ийм болсон. Өмнө нь авдар архи аваад дуусахгүй байна гэдэг байсан бол одоо шил архи гаргаад дуусахгүй байна гэдэг болж. Алхам алхамаар дэвшил гараад байна шүү.

-Цагаан сараас өмнө улс төр, нийгмийн амьдрал нэлээн ширүүссэн байгаа. Ардчиллын институцийг бэхжүүлэх тал дээр та нэлээн асуудал гаргаж тавьдаг. Нохой жилийн сүүлээр болсон үйл явдал ардчиллын институцийг ганхуулах тал руу орууллаа гэж хүмүүс ярьж байна. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Би үүнтэй санал нэгдэхгүй байна. Ийм санаа зовдог хүмүүс байна гэвэл муу тал руугаа харж байна. Монголд ардчилал үгүй болно гэсэн тийм итгэл үнэмшил бол надад алга. Монголчууд энэ 30-аад жилд хангалттай хэрсүү болсон. Нээлттэй нийгмийн сайхан тал нь энэ. Сүүдэртэй юмыг нь дэндүү илүү яриад, хүмүүсийн арашин гэдэг юм уу, улстөрчдийн байр суурийг хараад санаа зовдог юмнууд бол байгаа.

Гэхдээ нөгөө талд ард түмний гал хамгаалах сэрэл, сэдэл болж байж л байгаа. Түүнээс биш өнөөдрийн нөхцөл байдал бол бүр муудаад, 90 оны өмнөх үеэс муу тал руугаа хэзээ ч орохгүй. Бас ардчилал хөгжсөн барууны орон шиг тийм хэмжээнд өнөө маргааш хүрчихнэ гэсэн юм ч байхгүй. Маш удаан хүрнэ. Үйл явцаараа л явж байгаа, миний бодлоор бол ийм.

-Үндсэн хуулийн өөрчлөлт гэж яриад байна. Ерөнхийлөгчийн институцийн өөрчлөлт гэж яриад байна. Та бол Ерөнхийлөгч байсан хүн. Хэрвээ та өөрчлөлт хийх байсан бол Ерөнхийлөгчийн институцтай холбоотой ямар өөрчлөлтийг хийх байсан бэ?

-Ерөнхийлөгчтэй холбоотойгоор хүмүүс хоёр тал руу нь давхиж ороод байдаг юм. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгоно, УИХ-аас сонгодог болно гэж. Чех Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Тэгээд манайхан Ерөнхийлөгчөө парламентаас сонгогдог болмоор байна гэж яриад байгаа гээд санал солилцоход Милош Земан гээд тэр Ерөнхийлөгч нь “за хэрэггүй дээ” гэж хэлж байсан. УИХ-аасаа сонгогдог болчихвол яг нэг фракцийн л төлөөлөл болно гэж тэр хэлсэн. Үнэн л дээ.

Яг юм үзээд дундуур нь явсан хүний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хуулиар багасгаж өгөх, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх дээр бид хязгаар тавиад өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль шүүх, монголын уламжлал ёс заншил, ийм чиглэлээр л хууль санаачлах. Нийгэм эдийн засаг, бусад юу байдаг юм мөнгө, төгрөг тараах, өр тэглэх гэх мэт асуудал бол Засгийн газар, УИХ-даа байж байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн тэр орж болохгүй хэсгийг л нарийн тогтоож өгөх ёстой байхгүй юу. Ингэхэд болчихно, яг ийм маягаар асуудлыг харах хэрэгтэй гэж бодож байна.

-Таван Ерөнхийлөгчтэй байлаа, тэд бүгдээрээ өөрийн эрх мэдлээ байх хугацаандаа нэмсээр байгаа гэж судлаачид хэлдэг. Ерөнхийлөгчид яван явсаар өөрийн тогтолцоог бий болгочихдог гэсэн хандлага харагддаг. Энэ албан тушаалын бурмыг идэж, одоо давсыг нь амтлах гэж байгаа хүний хувьд энэ асуултыг танаас асуумаар байна?

-Одоо энэ нөгөө дайралтууд дүүрэн орж ирж байна. Гадныхантай нийлж, хулгайлсан, муу хүзүүгүй, Ачит эх л гэнэ. Эд нар чинь зармыг нь программаар худалдаад авчихсан, роботууд орж ирж байгаа шдээ, зарим нь. Сүүлийн таван жил над руу дайрч байгаа. Би энэ Х.Баттулга гэдэг хүнтэй 2014 оны зургаан сарын 26-нд өрөөндөө уулзаж байсан. Та нарын зарим нь байсан байх.

Хулгай битгий хий, хулгай битгий зохион байгуулаад бай, ажлаа хий. Чи тэр Хятадын сайдтай төмөр зам байгуулна гээд гэрээ байгуулчихсан, монголын баялагаар барьцаа хийгээд гэрээ байгуулчихсан байна. Наадахаа боль гээд. С.Баяр над дээр гүйж орж ирсэн шүү дээ. Манай энэ Х.Баттулга чинь Хятадын сайдтай төмөр зам нарийн царигаар тавиулна гээд гэрээ байгуулчихсан, одоо энийг зогсоохгүй бол аюул боллоо гээд. Танд хэлэх ёстой, Ерөнхийлөгчийн хувьд гээд. Тэгээд хэл наадахаа зогсоо гээд…

Тэгээд сайд нь Бээжингийн нисэх буудалд бууж байхад тэнд байсан манай элчин очоод за саяын байгуулсан гэхээ бол Ерөнхий сайд зогсоож байгаа шүү гээд. Яг ийм этгээдүүд өнөөдрийн сошиал янз бүрийн юмыг худалдаж аваад хэдэн мянгаар нь хүн ажиллуулаад, Элбэгдорж хулгайч, энэ хулгайч гээд…

Би нэг юмыг харж байна. Ц.Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч болгож харагдуулахаас үнэхээр хэцүү байгаа. Тийм учраас эд нар үнэхээр маш их дайрч байгаа. Маш их мөнгө зарж байгаа. Одоо энэ дайруулж байгаа хүмүүсийн юм нь энэ. Тэгэхээр энэ юмнуудыг одоо ярих цаг болсон. Би ярих юмгүйдээ дуугуй яваад байсан юм биш, хэрүүл хийж яахав гэж л бодож байна.

-Ардчилал бэхжиж байгаа гэж хэллээ. Та хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон, УИХ-ын дарга байлаа. УИХ-ын олонхийн бүлгийн дарга байлаа. Жирийн иргэдийн ардчиллаас хүртсэн үр ашиг, таны хүртсэн нэр төр хоёрын хооронд хэр зай ялгаа байгаа вэ. Монголчуудын ядруурал өнөөдөр 30 хувьтай байна, энэ тоо 60 хувьд хүрнэ гэсэн судалгаа байна. Энэ хоёр асар их ялгааг та яаж хардаг юм?

-Тийм, би өмнө ч бодож байсан, одоо ч боддог. Хүмүүсийн их асуудаг асуулт. Чи одоо олон юм яриад байх юм, энийгээ тэгээд өмнө нь байж байхдаа хийхгүй яасан юм гэж. Ийм боломжийг 30 жилд энэ ард түмэн олголоо гэж. Нэгдүгээрт ийм боломж олгосон ард түмнийхээ сонголтод үргэлж баярлаж байдаг. Энэ хэцүү ажлыг хийхийн тулд хэцүү өрсөлдөөн дундуур л явж байсан. Би ажлаа хийж байхдаа төрийн хүн шиг байя…

30 жилийн өмнө миний улс төрд орж ирсэн сэдэл, зорилго бол шал өөр байсан. Тэр малыг хувьчлахыг бодоод явж байсан. Би тэр зангаараа л байсан. Яг энэ дайралт бол сүүлийн 4-5 жил явж байгаа дайралт. Тэгээд эд нарын ганц юм нь өөрөө хулгай хийх гэж, тэгээд өөрөөс нь илүү хулгайч энд байна гэх гэж, нөгөө империализм гэж заачихаад ард муу юмаа хийдэг шиг. Яг л ийм ажиллагаа руу явж байна.

Надад бол үнэхээр боломж олгосон, би хийх гэж оролдсон. Чи байхдаа хийхгүй яасан юм бэ, одоо юу яриад байгаа юм бэ гээд хүмүүс хэлдэг. Яг одоо өөрөө асуулаа. Ардчиллын тухай бодох бодол, хүмүүс маань ядуу байгаа юм байна, би бодоод явж байдаг.

-Бодоод ялгааг багасгахын төлөө хийсэн нь юу вэ, ялгаа байгаад байна л даа?

-Тийм, үгүй яахав дээ, нэг хүнийг хараар будаад байхад тэр чигтээ л хар болоод байна шдээ. Сая нэг сайдтай таарахаар нь би хэлсэн. Та нар энэ Энэтхэгийн тэрбум доллар гээд байна. Би энийг чинь Кремлийн ордонд зогсож байгаад бүтээгээд ирсэн, уг нь бол. Та нар энийг хэн ч мэдэхгүй гэсэн. Тийм үү гэж байна лээ. Ялалтын 65 жилийн ойгоор очихдоо би хоёр хөршид хэлж байсан. Хүчтэй гурав дахь гар бол Энэтхэг, манайд нэг айлчлуулж өгөөч. Тэгээд зүгээр биш, нэг тэрбум долларын зээл олгоочээ гээд. Энэ бол манай үндэсний аюулгүй байдал, бид энэ дунд тэсч үлдэх тухай асуудал гэхэд шууд 5 минутын дотор л…

Зарим нь бол мэдэж байгаа. Сая нэг Толуй гээд шинэ онгоц ирлээ. Энэ бол Америкт миний хийсэн айлчлалын үеэр хийсэн ажлын хоёр онгоцны нэг. Си Жинпинь дарга ирээд хэлж байсан. Төв цэвэрлэх байгууламжийн асуудал. Тэрэнтэй ерөөсөө холбодоггүй байхгүй юу. Өнөөдөр Монголын эдийн засгийн ОУВС авч явж байна. Эдийн засаг хүнд байна. Би энийг 2012 онд олж хараа л Америк талтай яриад, та нар Монголыг ардчиллын арал энэ тэр гэж янз бүрийн юм ярьдаг. Одоо энэ арал чинь аюулд орж байна. Одоо манай эдийн засаг нэг талдаа хэцүү болж байна. Энэ дээр нэг тийм том тал дэмжлэг, Америк, Европоос Герман, Азиас Япон гэх мэт орж болж байна.

Ингээд олон талаар хөтөлбөр хэрэгжүүлье гээд. Энэ явсаар хөтөлбөр болсон. Гэтэл Элбэгдорж ийм хулгайч, тийм юм гээд. Тэр гээд өмнөхийг нь ярихгүй байгаа юм.Одоо бол надад ярих юм байхгүй. Би баахан хулгай хийдэг, улс төрийн намууд, хууль хяналтыг бүгдийг нь хянадаг, Монголын өнгөтэй өөдтэйг хаягдалтай нь хулгай хийчихсэн юм шиг болсон. Миний дуугай байсан шалтгаан бол ганц л юм бий. Хэрүүл аягүй их цаг авдаг. Би дуугарах гэхээр хэрүүл, нөгөө талдаа өөрийгөө өмгөөлсөн ч юм шиг болчих гээд байна л даа.

-Таны ярих гээд байгаа юм бол манай үе үеийн Ерөнхийлөгч нарын өөртөө наасан эрх мэдлээс үүдэлтэй гэж хардаг. Та сая баахан аж ахуйн ажил яриад, та өөрөө шал хэрэггүй юмтай очиж хутгалдчихаад, одоо тэрийгээ би зөв юм хийсэн гээд… Таныг Ерөнхийлөгч болоход Н.Энхбаяр юу ярьж байлаа. Одоо Х.Баттулга нь би зөв юм хийсэн гээд сууж байна. Энэ тогтолцоогоор бол Х.Баттулгын дараагийн хүн бүр илүү мангас болох байна. Та хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байсан бол Ерөнхийлөгчтэй холбоотой ямар ямар өөрчлөлтийг хийх байсан бэ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг багасгах хэрэгтэй. Ерөнхийлөгч бол өөр өөр ажил хийж байсан. П.Очирбат гуай, Н.Багабанди, Н.Энхбаяр, би гээд Ерөнхийлөгч бүхэн өөр өөрийн ажилтай ирдэг юм байна. Би ирэхдээ л “өө энэ өрөөг Иргэний танхим болгоё” гээд эхэлсэн. Саяын миний ярьсан юм бол гадаад харилцааг Ерөнхийлөгч төлөөлөх эрхтэй, түүн дээр би оролцох үүрэгтэй. Бусад аж ахуйн ажлууд бол өөр, би тэр талаар л ярьж байна.

-Ингээд ярихаар хэт ерөнхий болоод байна. Олон нийтийн хувьд бол хүлээж байгаа тодорхой асуултууд байна. Жишээ нь Тавантолгой. Таны тухай 178 хуудас баримтыг Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын удирдах ажилтнуудыг хурал дээр гаргаж өгсөн. Шалга гэсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг чи өөрийнхөө ажлыг хий, надад Тавантолгойг өг гэж хэлсэн гэж хэлсэн байгаа. Та одоо болохоор Хятадын сайдад төмөр замыг Х.Баттулга өгөх гэж байсан гэлээ. Тавантолгойг гадны компанид өгөх асуудлыг УИХ-ын 40 гишүүн зогсоогоогүй бол та яг өгчих байсан уу. Н.Алтанхуяг сайд асанд тэгж хэлсэн нь үнэн юм уу. МАНАН-г үүсгэсэн, Асем гээд бас асуудал яригдаж байна. Та үнэхээр хууль зөрчөөд мөнгө төгрөг идчихсэн юм уу?

-Тавантолгой дээр та ийм хэрэг хийсэн байна. Эрдэнэтийн 49 хувь дээр ийм баримт олдлоо гээд үүнийгээ харуулчих юм байна уу. Чи Тавантолгой гэж байна. Н.Алтанхуяг хэлэхдээ Эрдэнэт гэж хэлсэн. Маш богино хариулъя. Тавантолгой дээр тэр Ерөнхийлөгч 178 хуудастай юм өглөө гэсэн. Тэр юу өгсөн юм. Тэр баримтаа зүгээр нээлттэй болго. Х.Баттулгаас тэрийгээ нээлттэй болго.Өөр юу байгаа юм. Надад ард түмнээс нуух юм байхгүй.

Би тийм хэрэг хийсэн бол, одоо та нар ч үзэг л дээ. 178 хуудас юмыг аваад та нар ч гэсэн аваад сонин хэвлэлдээ, вэйб сайтдаа тавь л даа. Нэгдүгээрт миний хэлэх юм бол нээлтэй байх. Хоёрдугаарт Х.Баттулга бол архаг хулгайчийн зан гаргаж байна. Би Х.Баттулгын занг мэднэ ш дээ. Надад өөрийнхөө төмөр замын хэрэг, Таван толгойтой холбоотой юмаа л үүрүүлье гэж байгаа.

Х.Баттулга бол нэг юмаа сайн мэдэж байгаа. Чиний асууж байгаа Эрдэнэтийн 49 гэдэг ч юм уу, энийг хөөгөөд үзэхээр Элбэгдорж ямар ч холбогдол алга. Холбогдуулах гээд наадуул чинь зөндөө явж байгаа.  АСЕМ гээд тэр бүх хулгайтай холбогдуулах гэсэн чинь юу ч гарахгүй байгаа байхгүй юу.

Эрдэнэтийн 49 хувь гэж дотроо, тогоондоо ороод ирсэн юмыг магадгүй гадагш нь гаргах гэж байна. Би гадагш нь гаргуулахгүй төлөө тэмцэнэ. 49 хувийг Монголд орж ирснийг л би дэмжсэн, тэрнээс би 49 хувьд ямар ч хамааралгүй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Та Ерөнхийлөгчийн институцтэй холбоотой ямар өөрчлөлтүүд хийж болох вэ?

-Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хуулиар багасгаж өгч болно. Ерөнхийлөгч бол ҮАБЗ, батлан хамгаалах, хууль шүүхийн чиглэл, Монголын уламлал, ёс заншлын чиглэлээр хууль санаачлах эрхтэй. Нийгэм, эдийн засаг, санхүүтэй холбоотой бүх асуудал Засгийн газарт хамаатай. Ерөнхийлөгчийн орж болохгүй хил хязгаарыг нарийн тогтоож өгвөл болчихно гэж боддог.

Би өөртөө итгэлтэй байна. Би хэзээ ч Монголын ард түмний эрх ашгийн эсрэг зүйл санаж байгаагүй.  Дорлигжав, Сайханбилэг нарын хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр надтай ажиллаж байсан. Баттулгад өнөөдөр зовлон байгаа, ямар зовлон гээч хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа. Би тэр Алтан Дорнод Монголын Ганболд гэж нөхрийн нэг зүйлд нь Баттулга очоод дарсан байгаа. Нэг бол тэр хүн өөрөө Баттулга руу гүйж очсон.

-Таныг Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай хамтардаг байсан гэх яриа бий. Прокуророос сайд болгосон гэхээр холбоотой юм шиг?

-Надтай хамтарч ажилладаг хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээр ажилладаг байсан. Д.Дорлигжавыг харлуулсан үйлдлийн цаана Х.Баттулга байгаа. Т.Ганболдын алт, хэл амьтай асуудал дээр тэр Баттулга очоод дарсан байна. Яг тэр хийж байгаа зүйлээ өнөөдөр Дорлигжавт үүрүүлж байна.

Дорлигжавыг Ганболдтой нь хамт суулгаж байгаад “Цензургүй яриа”-гаар яриул л даа. Үнэхээр тийм аймшигтай зүйл байгаа бол УИХ дээр нээлттэй сонсгол явуул. Нээлттэй сонсгол дээрээ намайг, Дорлигжавыг дуудчих. Дарамтлуулсан гэж байгаа нөгөө талын хүмүүсийг дууд. Тавантолгойн төслийг зогсоосны төлөө 1000-аад аж ахуйн нэгж хохирсон. Зарим нь амиа хорлосон. Тэр амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхнийг оруул л даа. Тэнд чинь түмэн хүн ажиллаж байсан шүү дээ.

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилсан хуулийн шинэчлэлийг зогсоож, түүнийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилсон. Та яагаад ингэсэн юм бэ?

-Би саад болсон зүйл байхгүй. Х.Тэмүүжиний шинэчлэл гэж ярьсан зүйлийг Б.Чимэд гуай анхнаас нь хийх гэж үзсэн хүн. Д.Дорлигжав шавь нь шүү дээ. Б.Чимэд гуайтай хамт суугаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Монголын хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх үзэл баримтлалыг баталсан.

Би Ерөнхийлөгч байхдаа 38 хууль санаачилсан. Үүнд дотор хууль, шүүхийн салбарыг шинэчлэх 12 төсөл байсан. Би Х.Тэмүүжиний шинэчлэлийг зогсоогоогүй. Түүний алдаан дээр дөрөөлж, бусад хүмүүс түүнийг унагаасан. Түүнийг унагаасан хүн нь би биш. Би Монголын ирээдүйн төлөө хамтарч ажиллана гэж хэлсэн. Намайг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед шүүхэд итгэх ард түмний итгэл 18-64 хувь болж өссөн. Авлигын индексээрээ 120-т жагсч байгаад яаж буурсныг мэднэ биз дээ.

-Х.Тэмүүжинг замаасаа зайлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах гэж үзсэн учраас таныг холдуулсан гэх юм?

-Тийм зүйл байхгүй.

-Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр шоронд хоригдсон. Тэр үед Н.Энхбаяр таныг буруутгасан. Гэтэл та одоо Ерөнхийлөгчийн суудлаас буунгуутаа Х.Баттулгыг буруутгаж байна. Эндээс өмнөх үеэ үгүйсгэдэг, буруутгадаг тогтолцоо бий болчих вуу гэж харагдаж байна?

-Би өөртөө итгэлтэй байна. Намайг шалга. Гэхдээ юу ч олж чадахгүй шүү. Би найман хүүхэдтэй малчин айлын хүүхэд. Миний зорилго өөр. Би албан тушаалд ороод өөрчлөгдөөгүй. Намайг ийм муухай юм хийсэн гэж ярьдаг л юм.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурц таны талын гэдэг хүн. Та түүнд генерал цол олгож байсан юм билээ?

–Би Монгол Улсын хуулийн дагуу ажилласан, Үндсэн хуульд Ерөнхийлөгч Генерал цол өгнө гэж заасан байгаа. Б.Хурц юуны төлөө явсан юм, та нар түүхийг нь мэднэ шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Н.Багабанди Ерөнхийлөгч байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь үүрэг өгдөг, Хурц үүрэг биелүүлдэг хүн л байсан шүү дээ. Нэг зүйл л хэлье, би ажилдаа эзэн эзэн болдог хүнийг л албан тушаалд томилсон, шагнасан. Б.Хурц хийсэн ажилдаа эзэн болдог хүн. Дээр нь Хурц улстөрчдийн муу булхайг мэддэг хүн, тиймээс зарим улстөрчид энэ хүнээс эмээдэг.

-Таныг олон хүнд одон медаль олгосон гэх юм билээ?

-Бүхэл бүтэн найман жилийн хугацаанд шүү дээ.

-Таныг Б.Хурцыг шоронгоос гаргаж албан тушаал өгсөн гэдэг. Та үнэхээр тэгсэн юм уу?

-Би шоронгоос хүн гаргадаг хүн биш. Германд ямар ажлаар явж байсныг бүгд мэднэ. Би тайлбар хийх шаардлагагүй. Миний зарчим бол хийж байгаа ажилдаа эзэн болдог хүнийг зохих байрт тавихыг хичээдэг. Хууль бус үйлдэл хийсэн хүний үйлдлийг Б.Хурц мэддэг. Би үүнийг л мэднэ.

-Та М.Энхболдтой ямар харилцаатай юм бэ?

-Тэд л ингэж харуулж байгаа шүү дээ. М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Надад М.Энхболдтой холбогдох зүйл байхгүй. Хамгийн бага харилцаатай хүн нь би. Ц.Элбэгдорж ингэж, тэгж ажилладаг байсан гэж харлуулахыг хичээсэн. Би өөрийнхөө мэдлэг, туршлагын хүрээнд ажилладаг. Тэдний ажилладаг зарчим өөр. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн.

-Эхлээд гар барина. Гар бариад бугуй барина. Бугуй бариад тэвэрнэ. Тэр тэврэлтээс Монгол хэзээ ч гарч чадахгүй. Энэ бол Шанхайн ломбард. Боль оо, Баттулга аа, Чи Шанхайн ломбарданд Монголыг тавьж болохгүй. Х.Баттулга Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ. ШХАБ дээр Монгол Улс боломжоо тултал ашигласан. ШХАБ руу орно гэж гүйж байхаар гурван улсын хэлэлцээрээ л ашиглах хэрэгтэй. 1990 онд оросууд та нар төмөр замаа өөрөө аваад яв гэж байсан. Тэр үед монголчууд “Орос ах наргүйгээр бид яах вэ?” гээд хийгээгүй. Баттулга Путинтай тийм найз юм бол Төмөр замын 50 хувийг аваад ир л дээ.

М.Энхболдтой би ямар нэг байдлаар хамгийн бага холбоотой хүн. Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Баттулга бол өөрөө Тавантолгойн төсөлд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн.

-Ерөнхийлөгч Х.Баттулга Та хоёр нэг үе найз нөхөр байсан гэдэг. Яагаад ийм муу болчихов? 

-Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь нэр дэвших боломж олгож байлаа.

Таван жилийн өмнө би Баттулгыг дуудаж уулзаад, “Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. тэр хүн халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй” гэж хэлж байсан. Хэрэв Баттулга сайн ажил хийвэл би Ерөнхийлөгч гэж хэлнэ. Харин муу зүйл хийвэл “Баттулга аа” гэж ярих болно. Баттулга Ерөнхийлөгч болоод юу ч хийсэнгүй.  Амласан амлалтаа л биелүүлж. Ард түмний өр зээл хөнгөрсөн үү? Би Баттулгын өр зээл хөнгөрсөн гэж л харж байгаа.

Би өөртөө итгэлтэй байна. Эд намайг шорондоо хийнэ үү, надаас юу ч гарахгүй ээ. Би бол малчин айлын хүүхэд. Би албан тушаалд очоод огт өөрчлөгдөөгүй.

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд гэдэг хүн Таныг гэртээ хэд хонуулсан гэсэн. Та тийм хэцүү байдалд орсон юм уу? 

Ганболд гэж айл байгаа байх. Би тэр хүний гэр, зочид буудалд нэг хонож үзээгүй. Корпорэйт гэж зочид буудалд нь нэг саун байдаг юм, би саунд орох дуртай, саунд нь орж байсан. тэрийг л хэлсэн байх.

-Та одоо улстөрийн харьяалалгүй. Ажилгүй, цалингүй гэж үзэж байна? 

-Надад хуулийн дагуу цуглуулсан тодорхой хэмжээний хөрөнгө бий. Шалга, тэндээс хууль бус зүйл огт олдохгүй. Би төрд чаддаг зүйлээрээ тусалъя гэж бодож байна. Ерөнхийлөгч байхдаа Монголын улс төр, улс төрийн намын системийг бүхэлд нь өөрчилье гэсэн хуулийн төсөл санаачилсан. УИХ-аар хэлэлцээгүй. Шилэн дансны хуулиа дахин чамбайруулъя гэж бодож байгаа.

Би ажлаа өгөхдөө Х.Баттулгад захиа үлдээгээд гарсан.

-Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилсан хуулийн шинэчлэлийг зогсоож, түүнийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилсон. Яагаад ингэсэн юм бэ?

-Би саад болсон зүйл байхгүй. Х.Тэмүүжиний шинэчлэл гэж ярьсан зүйлийг Б.Чимэд гуай анхнаас нь хийх гэж үзсэн хүн. Д.Дорлигжав шавь нь шүү дээ. Б.Чимэд гуайтай хамт суугаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр Монголын хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх үзэл баримтлалыг баталсан. Би Ерөнхийлөгч байхдаа 38 хууль санаачилсан. Үүнд дотор хууль, шүүхийн салбарыг шинэчлэх 12 төсөл байсан. Би Х.Тэмүүжиний шинэчлэлийг зогсоогоогүй. Түүний алдаан дээр дөрөөлж, бусад хүмүүс түүнийг унагаасан. Түүнийг унагаасан хүн нь би биш. Би Монголын ирээдүйн төлөө хамтарч ажиллана гэж хэлсэн. Намайг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед шүүхэд итгэх ард түмний итгэл 18-64  хувь болж өссөн. Авлигын индексээрээ 120-т жагсч байгаад яаж буурсныг мэднэ биз дээ.

-Х.Тэмүүжинг замаасаа зайлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах гэж үзсэн учраас таныг холдуулсан гэх юм?

-Тийм зүйл байхгүй.

-Таныг Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай хамтардаг байсан гэх яриа бий. Прокуророшос сайд болгосон гэхээр холбоотой юм шиг?

-Надтай хамтарч ажилладаг хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээр ажилладаг байсан. Д.Дорлигжавыг харлуулсан үйлдлийн цаана Х.Баттулга байгаа. Д.Ганболдын хөрөнгө дээр Х.Баттулга очиж ийм тоглолт хийж байна. Яг үнэндээ Д.Дорлигжавд бүх хар хэргийг үүрүүлэнгүүтээ бузар булай болгож харуулахыг хичээж байна. Үнэхээр тийм л юм бол УИХ чуулган дээр нээлттэй сонсгол хийх хэрэгтэй. Намайг дууд. Бүгдийг нь дууд. Тавантолгойн төслийг зогсооход амиа хорлосон хүн бий. Тэдний ар гэрийнхнийг бас дууд л даа. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харуулж байна.

-АСЕМ-аар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан? 
-Одоо Монголд АСЕМ-ийг Монголд зохион байгуулна гэж 100 жил хөөцөлдөөд ч чадахгүй. АСЕМ-ийг үохион байгуулахад Монголын төсвөөс 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс 10 тэрбумыг нь л зарцуулсан. АСЕМ-ийн зардлыг Монголын хувийн хэвшлийнхэн үүрч гарсан, хэвлэл мэдээллийнхэн үүрч гарсан. “АСЕМ сан”-д 500-гаад тэрбум төгрөг үлдсэн. Тэр санд аудит оруулсан. Тэнд үлдсэн 500 тэрбумын 200 саяар нь аудитын байгууллага тавилга авч тавьсан гэж би дуулсан. Би хэзээ ч бузар гүтгэлэгт бууж өгөхгүй.

Х.Баттулгад ажлаа өгөөд гарахдаа “Хоёулаа олон уулзаад яах вэ. 11 сард чи Ерөнхийлөгчийн ажлаа ерөнхийд нь мэдэрнэ. Тэгвэл чи намайг дуудаарай” гэж хэлсэн. Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хийж байсан, хэлэх ярих зүйл бий. Би уулзалт хийх нэг, хоёр санал тавьсан. Чимээгүй л байгаа. Элбэгдоржтой уулзаж, гар баривал муухай харагдана гэж бодоод байгаа юм байлгүй. Ер нь бол Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж байна. Дахин Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана.

-Таны төрсөн гэрийн бууринд хөшөө байдаг уу? 
-Тэрийг хандиваар, нутгийн хүмүүстэй хамтарч хийсэн юм. Сумандаа орон сууц бариулсан. Би төрсөн сумандаа сайн зүйл хийхийг л боддог. Элбэгдоржийн төрсөн нутаг өнгөтэй өөдтэй байвал сайн биз дээ.

-Таныг АТГ-аас дуудсан уу? 
-Дуудсан бол би яваад л очно.

-Таныг уран зургийн маш үнэ цэнэтэй цуглуулгатай гэдэг. Өндөр үнэтэй, ховор зургууд авлигын маш боловсон хэлбэр гэж үздэг шүү дээ?
-Би уран зурагт сэтгэл зүрхнээсээ хайртай. 1989 онд би эхнэрийнхээ төрсөн өдрөөр уран зураг бэлэглэж байсан, 30-аад жил уран зураг цуглуулж байсан. Олон ч зурагтай болсон, бүгд Монголдоо байгаа. Би уран зургийн сайхан галерей байгуулах хүсэлтэй, тэр итгэл үнэмшилдээ үнэн байгаа. 20 жилийн өмнө би “100 зураач, 100 зураг” гэж үзэсгэлэн гаргаж байсан. Миний цуглуулга дунд төсвийн мөнгөөр авсан нэг ч зураг байхгүй.

 

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “Ц.Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч болгож харагдуулахаас хэцүү байгаа”
  1. sejgiin lalar yumaa ene,chinii malchin baih,heduulee baih hend hamatai yum.hurtsiig ih umuurch bnaa.odoo teged chi yamar ch gemgui buruugui yum bol ard tumen buruutai yumuu hashaa yum.gants unen ugne battulga yuch hiigeegui gedeg ne l unen baih,jolooch nariin torguuliig chuluulnu urshuunu geed bsan yasn,uuriinhu uriig l nimgelsen gedeg unen de,hero baatar ,dabgadorj 2n uriig l baragduulj bga baih da,dahij songohguiee.hurelsuh oyunerdene 2n negiig songnoo odoo boloh erenhiilugchiin songuuld mnaihaan ard tumeen taminee,

  2. Яасан хачин улс төрчид дээрээ гаргасан ямар хувьгүй ард түмэн бэ!? Ард түмнийг цагаан цаас,хорхой шавьж шиг харж юу дуртайгаа бурж суух эрх чөлөөг та нарын бүтээсэн тэр ардчилал нэртэй хувьсгал чинь өгөө юу?! Улс төрч нэртэй гэмт хэрэгтэнгүүд бузар булайгийн үүр болсон намын байрандаа хороо найруулж монгол улсаар айл гэр болж тоглохыг харж суух юу гээчийн хараал уу, хувь заяа юу!?Хэн худал хэн үнэн ярьсан нь цаг хугацааны аясаар тодорхой болох тэр үед та хэд амьд байж түүхийн өмнө үүрэх ялаа үүрэх болтугай.

  3. Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.
    Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?
    Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн