09:00 цагт: МҮЭСТО-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно.

11:00 цагт: Нийслэлийн Засаг захиргааны V байрны Иргэний танхимд НЗД-ын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөгийн “Улаанбаатар лиг”-ийн 10 жилийн ойд зориулсан тэмцээний сугалаа явагдана.

11:00 цагт: Манба дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгын “Мөргөлийн эгшиг” тоглолт болно.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж байгаа талаар “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд Болорсофт компаниас “Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж”-ийг танилцуулна.

11:40 цагт: Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд “Цагаан дарь эх бурхан”-ыг нэг өдөрт багтаан бүтээнэ.

13:00 цагт: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ – т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн