Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн сенатич Лефортово хорих ангид хоригдож байна

Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Оросын парламентын гишүүн Рауф Арашуковыг өнгөрсөн сарын сүүлээр (2019.01.30) Москва дахь Төрийн ДУМ-ын хуралдаан дээрээс тус улсын Тагнуулын албаныхан баривчилсан. Мөн энэ өдөр Санкт Петрбург хотоос түүний төрсөн эцгийг их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэмээн үзэж хамт баривчилсан байгаа. ДУМ-ын гишүүнийг хоёр ч аллага, авлига, сүрдүүлгийн зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн байна.

Сенатч Рауф Арашуков болон түүний эцэг, “Газпром межрегионгаз” ХХК-ийн ерөнхий захирлын зөвлөх Рауль Арашуков нар одоо “Лефортово” хорих ангид хоёр хүний ортой камерт хоригдож байна.  Тэгвэл тэд камерт нь халуун ус алга гэсэн гомдлыг Москвагийн Олон нийтийн ажиглалтын комиссын гишүүдэд гаргасан байна.

Түүнчлэн тэд өдий болтол өмгөөлөгчидтэйгөө уулзаж чадахгүй байгаа гэжээ. Рауль Арашуковын хэлснээр өмгөөлөгч нь түүнд эмнэлгийн бичиг баримт өгөх ёстой гэнэ.

Үүнээс өмнөхөн Арашуков алан хядах ажиллагааны хэрэгтэнтэй хамт нэг өрөөнд хорьсон байна гэж гомдол мэдүүлж байсан юм. Холбооны шийтгэл гүйцэтгэх албаныхны тэмдэглэснээр Арашуковтой нэг камерт хоригдож байсан алан хядах ажиллагаа үйлдэгч этгээдийг шүүхийн шийдвэр гарсны дараа өөр өрөөнд шилжүүлнэ, тэд нэг зүйл ангиар буруутгагдаж байгаа тул хамтад нь хориход хуульд харшлахгүй гэсэн мэдэгдлийг гаргажээ.

Эх сурвалж: lenta.ru

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн